 "Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод ирэх долоо хоногт  төлөвлөсөн байсан Хойд Солонгос- Японы хөлбөмбөгийн багийн тоглолтыг бүрмөсөн цуцаллаа" гэж ОУХБХ- оос  мэдэгдлээ.
   "Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод ирэх долоо хоногт  төлөвлөсөн байсан Хойд Солонгос- Японы хөлбөмбөгийн багийн тоглолтыг бүрмөсөн цуцаллаа" гэж ОУХБХ- оос  мэдэгдлээ.
" Токиод  бактерийн гаралтай,  үхлийн аюултай  халдварт  өвчин гарсан тул  Японы багийг хүлээн авахгүй. Тэмцээн хийвэл дундын талбайд хийнэ " гэсэн Хойд Солонгосын Хөлбөмбөгийн Холбооны шаардлагыг  ОУХБХ хүлээн зөвшөөрч, тэмцээнийг ирэх долоо хоногт хийхээр хойшлуулсан байсан.  Гэвч энэ хоёр багийг талбайдаа тоглуулах улс орон нэгэнт  олдсонгүй.  Хоёрдугаарт цаг хугацааны хувьд ч амжихаа болилоо.  Нэг улсын эрх ашгийг энэ маягаар тооцоод байвал бид шалгаруулалтаа цаг хугацаандаа хийж амжихгүй болох нь.  Тиймээс Хойд Солонгос- Японы багийн хариу тоглолтыг бүрмөсөн цуцаллаа. Зөв зохистойгоор шийдвэрлэж өгөхийг хүсэж, энэ асуудлыг  ОУХБХ-ны Сахилгын хороонд шилжүүлсэн. Тоглолтыг талбай дээрээ   зохион байгуулахаас дур мэдэн татгалзсан Хойд Солонгосын багийг торгож, дүрмийн дагуу 3:0-ээр хожигдсон шийдвэр гарах магадлалтай гэж ОУХБХ-ны албан ёсны эх сурвалж мэдээллээ.
Японы хөлбөмбөгийн баг шалгаруулалтын тэмцээнд оролцох визээ авахын тулд  Бээжинд хүлээж, Японы албаны 15 хүнтэй
Токио хотод болсон эхний тоглолтонд Японы баг 1:0-ийн харьцаагаар Хойд.Солонгосын багийг  хожсон байна. Энэ хоёр багтай хамт  Мьянмар, Сири улсын багууд "Б" хэсэгт багтжээ. Гурван тоглолтын дараахи байдлаар Японы хөлбөмбөгийн баг  гурван  хожил, 9 оноотойгоор хэсгээ хошуучилж буй аж. Тэд энэхүү хожлыг авбаас  12 оноотой болж, харин Хойд Солонгосын баг 3 оноотойгоо гуравдугаарт байрт хэвээр үлдэх болно гэж Киодо агентлаг мэдээллээ.
Японы хөлбөмбөгийн баг  Пхеньяны хариуг  хүлээж    Бээжинд долоо хоноод өнөөдөр буцжээ.
Э.ЛХАГВАСҮРЭН (Токио хотоос мэдээллээ)