"СӨҮЛ-1988" ОЛИМПИЙН БОКСЫН ТӨРӨЛД Н.ЭНХБАТ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2024-03-27  

Монгол Улсын тамирчид олимпын наадамд анх оролцож эхэлсний 60 жилийн ой энэ 2024 онд тохиож буй. Мөн 2024 он бол Олимпын наадамтай жил. Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл олимпын наадам тойрсон түүхэн үйл явдлууд тохиож байгаа энэ жил “Зууны мэдээ” сонин “Олимп-Лавлах”-ыг спортын сэтгүүлч Ц.Галбадрахын бэлтгэснээр цувралаар толилуулж байна.

БНСУ-ын СӨҮЛ хот
(1988.IX.17-X.2)

159 орны 8391 тамирчин (6197 эрэгтэй, 2194 эмэгтэй)  спортын 27 төрлөөр (237 багц медалийн төлөө) өрсөлдсөн. 

Байр:
1. ЗХУ  132 (55 алт, 31 мөнгө, 46 хүрэл медаль)
2. БНАГУ 102 (37 алт, 35 мөнгө, 30 хүрэл) 
3. АНУ  94 (36 алт, 31 мөнгө, 27 хүрэл) 
…49. МОНГОЛ УЛС 1 (1 хүрэл) 

МОНГОЛЫН БАГ
Зочин:
Ш.Магван (ОУОХ-ны гишүүн)
Төлөөлөгчдийн тэргүүн:
Д.Дашдовдон 
Багийн ахлагч:
А.Олзбаяр 
Гишүүд:
А.Цэнд (МАХН-ын төв хороо)
Г.Базарсүрэн (Атташе)
Ч.Цэдэн-Иш (Эмч)
Б.Чимэддамба (Эмч) 
И.Цэнд-Очир (Орчуулагч)
Л.Тунгалаг (Орчуулагч)
Г.Нямаа (Орчуулагч)
У.Өнөтэгш (Орчуулагч) 
Б.Лхагвадорж (Зураглаач) 
Оролцсон төрөл:
Байт харваа, бокс, буудлага, жүдо, чөлөөт бөх 

Тамирчид:
Байт харваа:
Сувдын Туул, Самбуугийн Оюунцэцэг, Доржсэмбээгийн Эрдэнэчимэг
Бокс: 
Очирын Дэмбэрэл, Цэен-Ойдовын Цэрэнням, Нямаагийн Алтанхуяг, Цэрэндоржийн Амаржаргал, Нэргүйн Энхбат, Содномдаржаагийн Алтансүх, Хайдавын Гантулга
Буудлага: 
Лхагваагийн Ундралбат, Сангидоржийн Адилбиш, Бямбажавын Алтанцэцэг
Жүдо: 
Бадрахын Нямжав, Жамсрангийн Дорждэрэм, Жамбалын Ганболд, Содномын Эрхэмбаяр, Одвогийн Балжинням, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Чөлөөт бөх: 
Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Цэрэнбаатарын Энхбаяр, Халтмаагийн Баттуул, Авирмэдийн Энхээ, Хэнмэдэхийн Амраа, Лодойн Энхбаяр, Пунцагийн Сүхбат, Зэвэгийн Дүвчин, Болдын Жавхлантөгс 
Дасгалжуулагч:
Ц.Жамсранжав (Байт харваа)
В.Батбаяр, Х.Алтанхуяг (Бокс)
Ц.Өлзийбаяр (Буудлага)
Ц.Дамдин (Жүдо)
Б.Болд, Ж.Даваажав (Чөлөөт бөх)
Тугч:
Б.Бат-Эрдэнэ (Жүдо)

БАЙТ ХАРВАА
Эмэгтэй:
(147 тамирчин)
1. Ким Сү Нён (БНСУ)  1331
2. Ван Хи Кьюн (БНСУ)  1298
3. Юн Ян Сүк (БНСУ)  1296
…24. С.ТУУЛ (МОНГОЛ) 1231
…44. С.ОЮУНЦЭЦЭГ (МОНГОЛ) 1202 
…46. Д.ЭРДЭНЭЧИМЭГ (МОНГОЛ) 1193 

БОКС
48 кг: 
(38 тамирчин)
1. Исмайл Мустафов (Болгар)
2. Майкл Карбахал (АНУ)
3. Роберт Исашеги (Унгар)
Леополдо Серантес (Филиппин)
...17. О.ДЭМБЭРЭЛ (МОНГОЛ)

О.ДЭМБЭРЭЛ:
1. М.Куройва (Япон)-ыг хүнд цохилтоор, 
2. Махжоуб Мжирич (Марокко)-т 3:2.
51 кг:
(44 тамирчин)

1. Ким Кван Сун (БНСУ)
2. Андрес Тевс (БНАГУ)
3. Марио Гонзалес (Мексик)
Тимофей Скрабин (ЗХУ)
...33. Ц.ЦЭРЭННЯМ (МОНГОЛ)

Ц.ЦЭРЭННЯМ:
1. Ким Кван Сун (БНСУ)-д хүнд цохилтоор. 

54 кг:
(49 тамирчин)
1. Кеннеди Маккинни (АНУ)
2. Александр Христов (Болгар)
3. Фажол Мулсан (Тайланд)
Хорхе Жулио Роча (Колумб)
...5. Н.АЛТАНХУЯГ (МОНГОЛ)

Н.АЛТАНХУЯГ:
1. Гоц мөргөсөн, 
2. Г.Яблонски (Польш)-ийг 3:2, 
3. Жон Лави (Ирланд)-ыг 3:2, 
4. Пажол Мулсан (Тайланд)-д 0:5. 

57 кг: 
(48 тамирчин)
1. Жованни Париси (Итали)
2. Даниэль Думитреску (Румын)
3. Абделак Ачик (Марокко)
Ли Жэ Хьюк (БНСУ)
...33. Ц.АМАРЖАРГАЛ (МОНГОЛ)

Ц.АМАРЖАРГАЛ:
1. Жэйми Пагендам (Канад)-ыг ялсан ч шүүгчдийн шийдвэрээр хоёр хоногийн дараа ялалтыг өрсөлдөгчид нь өгсөн.  

60 кг:
(39 тамирчин)
1. Андреас Цюлов (БНАГУ)
2. Жорж Крамне (Швед)
3. Н.ЭНХБАТ (МОНГОЛ)
Ромаллис Эллис (АНУ)

Н.ЭНХБАТ: 
1. Гоц мөргөсөн, 
2. Хосе Перес (Венесуэл)-ийг 5:0, 
3. Иштван Туру (Унгар)-ыг хүнд цохилтоор, 
4. Камал Маржуане (Марокко)-г 5:0, 
5. Жорж Крамне (Швед)-д 2:3. 

63,5 кг: 
(49 тамирчин)
1. Вячеслав Яновский (ЗХУ)
2. Грахам Чени (Австрали)
3. Райнер Гис (ХБНГУ)
Ларс Мирберг (Швед)
...5. С.АЛТАНСҮХ (МОНГОЛ)

С.АЛТАНСҮХ:
1. П.Суваничит (Тайланд)-ыг 3:2, 
2. Д.Одинго (Уганда)-ыг хүнд цохилтоор, 
3. Д.Камау (Кени)-ийг 5:0, 
4. Райнер Гис (ХБНГУ)-д 1:4. 

67 кг:
(44 тамирчин)

1. Роберт Вангила (Кени)
2. Лаурент Боудоуни (Франц)
3. Ян Дидак (Польш)
Кеннет Гоулд (АНУ)
...9. Х.ГАНТУЛГА (МОНГОЛ)

Х.ГАНТУЛГА:
1. Гоц мөргөсөн, 
2. Р.Хэмилтон (Ямайка)-ыг хүнд цохилтоор, 
3. Р.Вангила (Кени)-д хүнд цохилтоор.  

БУУДЛАГА
Эрэгтэй:
Гар бууны 50 метрийн дасгал:
(43 тамирчин)
1. Сорин Баби (Румын)  566+94=660 
2. Рагнар Сканакер (Швед)  564+93=657
3. Игорь Басиньский (ЗХУ) 570+87=657 
…34. Л.УНДРАЛБАТ (МОНГОЛ) 546


Гар бууны 25 метрийн хурдан буудлагын дасгал:
(32 тамирчин) 

1. Афанасис Кузьмин (ЗХУ)  598+100=698 
2. Ральф Шуман (БНАГУ)  597+99=696 
3. Золтан Ковач (Унгар)  594+99=693 
…21. Л.УНДРАЛБАТ (МОНГОЛ) 587
 
Урт бууны хэвтээгээс буудах дасгал:
(55 тамирчин) 
1. Мирослав Варга (БНСЧСУ)  600+103.9=703.9 
2. Ча Юнг Чул  (БНСУ)  598+104.8=702.8 
3. Аттила Захони (Унгар) 597+104.9=701.9 
…39. С.АДИЛБИШ (МОНГОЛ) 591

Эмэгтэй:
Хийн гар бууны 10 метрийн дасгал:
(37 тамирчин) 
1. Ясна Секарич (Югослав)  389+100.5=489.5 
2. Нина Салуквазе (ЗХУ)  390+97.9=487.9 
3. Марина Добранчева (ЗХУ)  385+100.2=485.2 
…27. Б.АЛТАНЦЭЦЭГ (МОНГОЛ) 372


ЖҮДО
60 кг:
(36 тамирчин)
1. Ким Жае Юп (БНСУ)
2. Кевин Асано (АНУ)
3. Шинжи Хосокава (Япон)
Амиран Тотикашвили (ЗХУ)
...20. Б.НЯМЖАВ (МОНГОЛ)

Б.НЯМЖАВ:
1. Жан Гүожюнь (БНХАУ)-д шүүгчдийн саналаар.

65 кг:
(42 тамирчин)
1. Ли Киун Кеун (БНСУ)
2. Януш Павловски (Польш)
3. Бруно Карабетта (Франц)
Ёсуки Ямамото (Япон)
...14. Ж.ДОРЖДЭРЭМ (МОНГОЛ)

Ж.ДОРЖДЭРЭМ:
1. Уаррен Россер (Австрали)-ийг цэвэр, 
2. Павел Петриков (БНСЧСУ)-т шүүгчдийн саналаар. 

71 кг:
(41 тамирчин)
1. Марк Александр (Франц)
2. Свен Лолл (БНАГУ)
3. Майкл Свэйн (АНУ)
Георги Теназе (ЗХУ)
...33. Ж.ГАНБОЛД (МОНГОЛ)

Ж.ГАНБОЛД:
1. Аян Альфасланд (Турк)-д цэвэр. 

78 кг:
(41 тамирчин)
1. Валдемар Лежин (Польш)
2. Франк Винеке (ХБНГУ)
3. Торстен Бречот (БНАГУ)
Башир Вараев (ЗХУ)
...12. С.ЭРХЭМБАЯР (МОНГОЛ)

С.ЭРХЭМБАЯР:
1. Симион Куриволи (Фижи)-ийг цэвэр, 
2. Карлос Хаттич (Мексик)-ийг кокагаар, 
3. Ал-Шараф Рашад Хисхам (Кувейт)-ыг юүкогоор, 
4. Торстен Бречот (БНАГУ)-д цэвэр. 

86 кг:
(36 тамирчин)
1. Петер Зайсенбахер (Австри)
2. Владимир Шестаков (ЗХУ)
3. Бен Спикерс (Нидерланд)
Акинобу Осако (Япон)
...13. О.БАЛЖИННЯМ (МОНГОЛ)

О.БАЛЖИННЯМ:
1. Иван Тодоров (Югослав)-ыг цэвэр, 
2. Бен Спикерс (Нидерланд)-т цэвэр. 

+95 кг: 
(26 тамирчин)
1. Хитоши Сайто (Япон)
2. Хенри Стор (БНАГУ)
3. Чо Янг Чул (БНСУ)
Григорий Веричев (ЗХУ)
...13. Б.БАТ-ЭРДЭНЭ (МОНГОЛ)
Б.БАТ-ЭРДЭНЭ:
1. Гоц мөргөсөн,
2. Григорий Веричев (ЗХУ)-д цэвэр.   

ЧӨЛӨӨТ БӨХ
48 кг:
(28 тамирчин) 
1. Такаши Кобаяши (Япон)
2. Иван Цонов (Болгар)
3. Сергей Карамчаков (ЗХУ)
...13. Т.СҮХБААТАР (МОНГОЛ)

Т.СҮХБААТАР:
1. Рейнер Хойгабель (ХБНГУ)-д цэвэр, 
2. Ражеш Кумар (Энэтхэг)-т 6:7.  

52 кг:
(30 тамирчин)
1. Мицүрү Сато (Япон)
2. Шабан Трстена (Югослав)
3. Владимир Тогузов (ЗХУ)
...7. Ц.ЭНХБАЯР (МОНГОЛ) 

Ц.ЭНХБАЯР:
1. Фауах Минатти (Ирак)-ийг 12:7, 
2. Ламачи Элиму (Кени)-г цэвэр, 
3. Ким Жун О (БНСУ)-д  3:11, 
4. Кулдееп Сингх (Энэтхэг)-ийг 16:9, 
5. Мицүрү Сато (Япон)-д цэвэр, 
6. Валентин Йорданов (Болгар)-ыг цэвэр. 
57 кг:
(25 тамирчин)
1. Сергей Белоглазов (ЗХУ)
2. Аскари Мохаммадиан (Иран)
3. Хо Кюн Сун (БНСУ)
…7. Х.БАТТУУЛ (МОНГОЛ)

Х.БАТТУУЛ: 
1. Аскари Мохаммадиан (Иран)-д цэвэр, 
2. Моурад Зельфани (Тунис)-ыг цэвэр, 
3. Зоран Сорав (Югослав)-ыг 9:1, 
4. Холламби Брент (Шинэ Зеланд)-ыг 19:4, 
5. Хо Кюн Сүн (БНСУ)-д 4:6, 
6. Рүо Канехама (Япон)-ыг 4:3. 

62 кг:
(28 тамирчин)
1. Жон Смит (АНУ)
2. Стефан Саркисян (ЗХУ)
3. Симеон Штерев (Болгар)
…6. А.ЭНХЭЭ (МОНГОЛ)

А.ЭНХЭЭ: 
1. Дан Камминг (Австрали)-ыг 16:0, 
2. Хун Ченьлун (Тайвань)-ыг 15:0, 
3. Жеованни Скилаччи (Итали)-г 6:2, 
4. Казүхито Сакаэ (Япон)-ыг 7:1, 
5. Симеон Штерев (Болгар)-т 0:3, 
6. Жон Смит (АНУ)-д 8:12, 
7. Жорж Хельмбах (ХБНГУ)-д  4:5. 

 

68 кг:
(30 тамирчин)
1. Арсен Фазаев (ЗХУ)
2. Пак Жан Сун (БНСУ)
3. Нэйт Карр (АНУ)
...21. Х.АМРАА (МОНГОЛ) 

Х.АМРАА:
1. Шир Мохаммад (Афганистан)-ыг 15:0, 
2. А.Сатьяван (Энэтхэг)-ийг 7:2, 
3. Андрей Кубиак (Польш)-ийг 4:2, 
4. Александр Лайпольд (ХБНГУ)-д 3:5, 
5. Пак Ян Сүн (БНСУ)-д 0:3. 

74 кг:
(30 тамирчин)
1. Кеннет Мондэй (АНУ)
2. Адлан Вараев (ЗХУ)
3. Рахмад Софиади (Болгар)
4. Ло.ЭНХБАЯР (МОНГОЛ)

Ло.ЭНХБАЯР: 
1. Бруно Бёдэ (Франц)-ыг 12:4, 
2. Салем Оулд Хабиб (Мавритан)-ийг цэвэр, 
3. Юн Кьюн Жэ (БНСУ)-ыг 8:1, 
4. Пекка Раухала (Финланд)-ыг 3:0, 
5. Гоц мөргөсөн, 
6. Кеннет Мондэй (АНУ)-д 0:2, 
7. Рахмад Софиади (Болгар)-т 3:8. 

82 кг:
(29 тамирчин)
1. Хан Мьюн Ву (БНСУ)
2. Нежми Генчалп (Турк)
3. Иозеф Лохина (БНСЧСУ)
…5. П.СҮХБАТ (МОНГОЛ)

П.СҮХБАТ: 
1. Оумар Нгом (Сенегал)-ыг 15:0, 
2. Чи Ман Хен (Тайвань)-ийг 16:3, 
3. Ахмад Афган (Иран)-ыг 15:0, 
4. Гоц мөргөсөн, 
5. Хан Миун Ву (БНСУ)-д 4:5, 
6. Жозеф Лохина (Чехословак)-т 0:11, 
7. Марк Шульц (АНУ)-ыг цэвэр.  

90 кг:
(28 тамирчин)
1. Махарбек Хадарцев (ЗХУ)
2. Акира Ота (Япон)
3. Ким Тай Ву (БНСУ)
…8. З.ДҮВЧИН (МОНГОЛ)

З.ДҮВЧИН: 
1. Реубен Тукер (Гуам)-ыг цэвэр, 
2. Роберт Лейтао (Бразил)-ийг 9:2, 
3. Х.Биндельс (Бельги)-ийг 3:1, 
4. Эдмин Линс (Австри)-т 5:6, 
5. Махарбек Хадарцев (ЗХУ)-д цэвэр, 
6. Ираклиадис Коулидс (Грек)-т  2:4.  

100 кг:
(22 тамирчин)
1. Василе Пүшкацү (Румын)
2. Лери Хабелов (ЗХУ)
3. Уильям Шерр (АНУ)
…6. Б.ЖАВХЛАНТӨГС (МОНГОЛ)

Б.ЖАВХЛАНТӨГС: 
1. Жой Бун Юн (БНСУ)-ыг 5:3, 
2. Картар Сингх (Энэтхэг)-ийг гурван торгуулиар, 
3. Кларк Дэвис (Канад)-ыг 8:3, 
4. Лери Хабелов (ЗХУ)-д цэвэр, 
5. Уве Нойперт (БНАГУ)-д цэвэр, 
6. Георги Карадушев (Болгар)-т цэвэр. 

Тодотгол:
Сөүлийн олимпийн чөлөөт бөхийн барилдааныг шүүсэн Адуучийн Басхүү шилдэг шүүгчийн “Алтан шүгэл” шагнал хүртсэн. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?