ДЕ БРУЙН: " ЕВРО- 2024" БОЛ БЕЛЬГИЙН БАГИЙН " ГАЗРААС ХӨӨРӨХ" АЭРОДРОМ БОЛНО

2024-03-29  

 

 Өнгөрсөн ДАШТ-д Бельгийн багийг  дээгүүр амжилт үзүүлнэ гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд, хөгжөөн дэмжигчид хүлээж байсан. Хачирхалтай нь тэд Марокко улсын багт хожигдож ДАШТ-ийг орхисон. Гол гол тоглогчдын хооронд хагарал зөрчил  гарч,  багийн тоглолт үзүүлж чадаагүйгээс хожигдсон гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Үр дагаварт нь тус багийн  дасгалжуулагч халагдаж, шинээр тохоон томилогдсон дасгалжуулагч нь шигшээ багийн талыг нь өөрчилсөн байдаг.  Энэ талаар тус багийн ахлагчаар сонгогдсон Де Бруйн: - Евро- 2024 АШТ-д сонгогдсон Бельгийн үндэсний шигшээ багийн  тал хувь нь шинэ , залуу тоглогчдоос  бүрдэх болсон нь яг л шинэ ангид элсэн орж  буй мэт сэтгэгдэл төрүүлсэн.


Багийн ахлагчийн хувьд тэдэнтэй, нэгбүрчлэн  сайн танилцах шаардлагатай боллоо. Залуу тоглогчдод  туршлага дутах ч, оволзсон  эрч хүчийг мэдэрч байна.  Тэдний ирээдүй  тэднээс,  өөрсдөөс нь хамаарна. Евро- 2024 АШТ-д хэн сайн тоглосон нь өөрийнхөө байр суурийг шигшээдээ баталгаажуулна.   Өөрөөр хэлбэл маш том боломж тэднийг хүлээж буй. Тэд ч өөрийгөө харуулахыг хичээх нь мэдээж.  Би багийн ахлагчийн хувьд  бүгдэд нь тус нэмэр хүргэж, багийн амжилтанд нөлөөлөхийг  хичээнэ. Өнгөрсөн жил, жил хагасын хугацаанд унасан баг Евро- 2024 АШТ -ээр дахин дээшлэн хөөрөх болно.  Хаалгач Кортуа , довтлогч Лукаку нарын Европын шилдэг тоглогчид тулгуурласан Бельгийн залуу  баг амжилт гаргана гэдэгт би эргэлзэхгүй байна. Энэ удаагийн Евро- 2024 бол бидний хувьд "газраас хөөрөх" аэродром болно гэж итгэж байна гэж хэллээ.
Бельгийн баг "Е" хэсэгт Румын, Словак, Украйны багтай таарсан.

Э.ОТГОНЖАРГАЛ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?