Дэлхийн чансааг тэргүүлэгч, шилдэг эрэгтэй, эмэгтэй 32 ширээний теннисчин Өмнөд Солонгосын Инчон хотод гуравдугаар сарын 23-31- ны өдрүүдэд рэйтингийн 1000 ( нэг мянган) оноо, 300,000( Гурван зуун мянган) ам.долларын төлөө ур чадвараа сорьцгоолоо.
Европ тивээс Герман, Франц, Австри, Румын, Латин Америкаас Бразил, Пуэрто-Рико, Ази тивээс Хятад, Япон, Тайван, зохион байгуулагч Өмнөд Солонгосын шилдэг 64 теннисчин ганцаарчилсан төрлөөр өрсөлдсөнөөс Хятадын Сү Инша, Хятадын Лианг Жинкун нар түрүүлж, аль аль нь 15000( арван таван мянган) ам.долларын шагнал хүртэж, рэйтингээ мянган оноогоор ахиуллаа.
- Маш тайван, санаснаараа тоглолоо. Тухайн агшин бүрт зөв тоглолт гаргаж, оноо алдалгүй урагшилсаар хожил авч, ялалтанд хүрлээ. Энэ бол дэлхийн хамгийн өндөр чансаатай тоглогчдын Парис- 2024 зуны олимпийн өмнөх гол тоглолт гэдгээрээ онцлог байлаа. Бэлтгэлээ, түвшингээ шалгах гэж бүгд л хүч чадал, ур чадвараа дайчиллаа гэж энэхүү "Нээлттэй Аваргууд" тэмцээнд түрүүлсэн, дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмблэгдэж буй Сүн Инша хэллээ.
- Олимпийн өмнөх гол сорилтонд түрүүлсэндээ баяртай байна. Өрсөлдөгчдөөс Ма Лонг хамгийн хэцүү нь байлаа. Ямар ч байсан өөрийнхээ зорилгоо бүрэн дүүрэн биелүүлж чадлаа гэж уг тэмцээний аварга Лианг Жинкун тодотголоо. Өмнөх тэмцээнд түүнийг хожиж түрүүлсэн Ванг Чучиныг Хятадын шигшээ багийн шийдвэрээр амраасан нь түүнд ийнхүү түрүүлэх боломж олгох шиг боллоо.
Харин бусад орны тамирчдаас медалийн тавцанд гарсан цорын ганц тоглогч бол мөнгөн медөлийн эзэн Бразилийн шигшээ багийн тамирчин Хуго Кальдерона байлаа. Тэр Лианг Жинкунтай 1:1 гэж гарааг тэгш эхэлсэн боловч, дараалан гурав хожигдож, аваргын алтан медалиас мултарсан.
- Лиангтай нийтдээ дөрвөн удаа таарч, дөрөв хожигдлоо. Алтан медалиас мултарсан ч, амжилтандаа сэтгэл хангалуун байна. Угаасаа Хятадын тамирчдыг хожих амаргүй. Ширээний теннисний гурван эрэгтэй тамирчин Хятад улсаас ирснээс, хагас шигшээд гурвуулаа үлдсэн. Дөрвөн эмэгтэй тамирчин ирснээс дөрвүүлээ хагас шигшээд.шалгарсан. Энэ бол санамсаргүй амжилт биш, факт. Хятад улсын ширээний теннисчидийг, тэр дундаа дэлхийн чансааг тэргүүлж буй тамирчдыг хожих амаргүй. Хэрвээ би Фан Зэдонг хагас шигшээд хожиж чадаагүй бол бүх медалийн эздээр нэг л улсын тамирчид тодрох байлаа. Үүнийг тасалж чадсандаа баяртай байна. Фанг өдөр бүр хожно гэж байхгүй. Тиймээс энэ тоглолтыг би ямагт санах болно. Тоглолтыг 3:0-ээр ( 11:6, 11:8, 11-9) хошуучилж байхдаа ч , тоглолт дууслаа гэж өөртөө хэлж чадахгүй байсан. Төдөлгүй Фан Зэдонг тоглолтыг эргүүлж, дараалан хожиж (11:6, 11:8 ), харьцааг 3:2 болгож ойртуулсан. Би хэдийгээр түгшсэн ч, алдаа гаргалгүй, боломж олголгүй, бүхий л ур чадвараа дайчилж, өрсөж довтолсны хүчинд шийдвэрлэх долоо дахь өргийг гаргалгүй тоглолтыг дуусгасан гэж тус тэмцээний финалд шалгарсан Бразилийн ширээний теннисчин Хуго Кальдерано дэлхийн чансааг тэргүүлэгч Фан Зэдонг хожсон тоглолтоо дүгнэлээ.
Энэ тэмцээнээс Парис -2024 зуны олимпын нэгбүрчилсэн төрөлд Хятадаас Ванг Чучин( эр), Сүн Инша ( эм) нар нэгээр оролцох нь тодорхой болж, харин хоёроор хэн оролцох нь ойлгомжгүй хэвээр үлдлээ.
Э.ЛХАГВАСҮРЭН