ЭЛИТ ХУРДЫН МОРЬДЫН УРАЛДААНЫ ШАГНАЛ НЬ 30,5 САЯ АМ.ДОЛЛАР

2024-04-09  



  Таван тивийн шилдэг 122 уяач  дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр Арабын Дубай хотод цугларлаа. Арабын хунтайжууд дэлхийтэй өрсөлдөхөөр хамгийн хурдан 40 хүлгээ сойсон бол үлдсэн 82 хүлэг нь  дэлхийн өнцөг булан бүрээс Дубайд газардаж буй аж.  Хурдан морьдыг хамгийн сайн тоноглож битүүмжилсэн  тусгай нислэгийн онгоцоор тээвэрлэжээ.
- Таван одтой , дээд зэргийн нислэгийн тээвэрлэлт. Агаарт,  хүлэг тус бүрт ая тавыг бүрэн хангасан тохилог байр,  нислэгийн хугацаанд шаардагдах цэвэр ус, тэжээл, эмчийн үзлэг. Дубайд газардсан цагаас хойш морь бүрт 1( нэг)  тэрбум ам.долларын даатгал. Өөрөөр хэлбэл, хамгийн тансаг нислэг, хамгийн дээд зэргийн үйлчилгээ, хамгийн өндөр даатгалыг бид үзүүлж буй. Мөн хамгийн өндөр шагнал. Мэдүүлгээ өгсөн,  14 улс орны , дэлхийн хамгийн хурдан 80 гаруй хүлэг морьдын туурай  дэлхийн АШТ-д оролцохоор Арабын хөрсөнд гишгэцгээлээ. 
Уралдааны есөн гараатай. Түүний шагналын сан нь 30.5 сая ам. доллар.
Төгсгөлд нь дэлхийн хамгийн хурдан хөлгийг шалгаруулж 6 сая ам.долларын шагнал олгоно. Хэдийгээр уралдаан нь хэдхэн минутын хугацаанд болж өнгөрөх ч, морьдыг тээвэрлэх, ачих, буулгах, байрлуулах, тэжээл өгөх, ундлах, арчих, унах, сойх, хамгаалах  гэх ажиллагаанд хэдэн зуун хүн ажиллаж буй. Энэ бол хурдан морины хамгийн том арга хэмжээ юм гэж энэхүү  элит хурдан морьдын уралдааныг зохион байгуулагч " Дубайн Хурдан Морины Клуб"-ын эзэн  Жон Николас тодотголоо.
   Тодотговол, өнгөрсөн оны түрүү магнайг Казахстаны уяач Тэк Тухамбеткалиевын Кабирхан морь авсан байдаг юм байна. Тэрбээр;
- Баярласандаа зүрх дэлбэрэх шахсан. Цээжиндээ багтахгүй цохилсон.
Казахстаныхаа далбааг өргүүлээд, казах хүн бүрээс баяр талархлын үг сонсож байх шиг жаргал гэж үгүй юм билээ. Миний морийг Кабирхан гэдэг.
Калифорнаас гаралтай. Эцгийнхээ   2016 онд Дубайн уралдаанд түрүүлж байсан түүхийг 7 жилийн дараа давтсан хурдан хүлэг.  Би энэ морио хоёр настай байхад нь худалдан авсан.Түүнийг  Алма-Атад анх хөл тавьж, тэнд   зохиогдсон хурдан морины гурван  уралдаанд  дараалан түрүүлсний дараа   хурдан морины дуудлага худалдаа болсон. Тэнд  Кабирханыг үнэ дуудахад би үнэ хаялцахаас  татгалзаж чадаагүй. 12 (арван хоёр )  сая ам.доллараар худалдан авахад ердөө хоёрхон  настай байсан.  Хурдан морь уяна гэдэг бол ганц хүний барах  ажил биш. Олон хүн оролцдог ,нийтийн хүчинд бүтдэг зүйл. Хамгийн эхэнд  сайн, хурдан морьтой байх.  Дараа нь уяач.  Унаач гээд үргэлжлэнэ.  Тэгээд л бурхан тэнгэрийн тааллыг хүлээнэ дээ. Бүгд нийцвэл сая бүтнэ. Би ингэж л үздэг. Бидний ажил бүтэлтэй яваа. Уяачыг нь нутгаас нь хөлсөлсөн. Унаачыг өөрөөсөө гаргасан..Одоогоор оролцсон бүх уралдаандаа түрүүлсэн. Өөрийнхөө зардлыг аль хэдийн нөхсөн их  буян  юм. Түүнийгээ энэ жил ч Дубайд мөн авчирлаа гэж Тлек Тухамбеткалиев сэтгэгдлээсээ хуваалцлаа.
  
Э.ЛХАГВАСҮРЭН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?