ЛИВЕРПҮҮЛ ТЭРГҮҮЛЛЭЭ АЛДСАНДАА ӨӨРСДИЙГӨӨ Л БУРУУТГАХ ЁСТОЙ

2024-04-10  



    Ливерпуль ням гарагт Манчестер Юнайтед багтай 2:2-ийн харьцаагаар тэнцэв. Тэгснээр  Арсенал, Ливерпуль багууд  ижил 71 оноотой болж, Премьер Лигийг бөмбөгний зөрүүгээр Арсенал тэргүүлж эхэллээ.
Өрсөлдөөн туйлдаа хүртэл хурцдаж, нэг ч оноо алдах эрхгүй  энэ үед Ливерпуль хоёр оноо алдсан нь тэднийг нэхэгч  Манчестер Сити багт ч амьсгаа авах, тэргүүлэгч нарын ар шилэнд тулж ирэх  боломжийг олголоо.  Арсенал баг энэ чигээрээ  үлдсэн долоон тойрогт нэг ч оноо алдахгүйгээр, бусдыг хожиж чадвал энэ улирлын Премьер Лигт хэнээс ч хамаарахгүй түрүүлнэ.  Энэ тухайд ПЛ-ийг тэргүүлж буй гурван  дасгалжуулагч ;
- Бид өнгөрсөн жил Премьер Лигт түрүүлэх боломжоо сайхан боломжоо МСИ-д алдсан. Манчестер Ситид хожигдсон, гурван оноо алдсан ганц тэр тоглолт л биднээс аваргын цомыг түлхэн холдуулсан. Бидэнд ганцхан оноо л дутсан.  Тэр сургамжийг бид мартаагүй. Оноо бүр цомын үнэтэй. Үлдсэн долоон тойргийн  бүх тоглолтоо хожих чадвар бидэнд бий. Английн топ багийн эгнээнд Арсенал  " буцаж ирсэн" гэдгээ харуулна. Бид хоёрдугаар тойрогт, гол өрсөлдөгч Ливерпуль багаас 3 оноо, Манчестер Сити багаас 1 оноо салгасны хэрэг гарах нь гэж Арсенал багийн дасгалжуулагч Артета зорилгоо тодорхойллоо.
- Бид хожлоо алдлаа. Бас давхар цомоо ч алдаж байж магад. Өрсөлдөгч нараас хоёр оноогоор тасарч,  хүснэгтийг дахин тэргүүлэх боломжоо ч гээлээ. Бүх талаараа давамгайлж, илүүрхсэн тоглолтоо гүйцээж чадсангүй.  Тоглолтын хувь заяаг  бүр эхний хагаст л шийдвэрлэх байсныг дутуу орхисноос  болж, тоглолтын хувь заяа бүрэн эргэлээ.  Хоёрдугаар хагаст өөрсдийн алдаанаас үүсэлтэй гоол алдаж, өрсөлдөгчөө сэргээсэн нь тоглолтын үр дүнд сөргөөр нөлөөлж, бүр хожигдохдоо тулав.  Үр дүнд нь, тэргүүлэгчээс нэхэгчийн байр сууринд шилжлээ. Премьер Лигт түрүүлэх нь бусдаас хамааралтай болов. Өөрсдийгөө л буруутгахаас өөр  арга алга. Бид дэндүү "өгөөмөр загналаа" гэж багийнхаа тоглолтонд  Клопп дасгалжуулагч шүүмжлэлтэй хандлаа.
- Ливерпуль тэнцсэнээр   аваргын төлөө  өрсөлдөөн буцаад л нэг тойргийн өмнөх байрлалдаа ирлээ. Манай хувьд огт ялгаагүй. Хоёр өрсөлдөгч маань нэг л оноогоор биднээс илүүрхэж буй хэвээр. Тэд оноо алдах нь бараг л үгүй болов уу . Гэсэн хэдий ч  тэдний алдаанд найдалгүй,  өөрсдөөс  хамаарах, чадах бүхнээ хийх л үлдлээ. Тэмцэл ид хурцадсан. Бид гурвын хэн  алдаа гаргасан нь аваргын төлөөх тэмцлээс хасагдах эрсдэлтэй. ПЛ-т түрүүлэхийн тулд үлдсэн 7 тоглолтоос 21 оноо халаасалж, өрсөлдөгчдөө оноо алдахыг нь хүлээх ганцхан л зам бидэнд үлдсэн. Өөр сонголт алга гэж  Пеп Гвардиолла нөхцөл байдлыг дүгнэв.



Э.ЛХАГВАСҮРЭН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?