БАРСЕЛОНА БАГ ДАХИН ШИНЭЭР МЭНДЭЛЛЭЭ

2024-04-15  


  Францын аварга ПСЖ багийг талбай дээр нь 3:2-оор хожсоны дараа  Барселона багийн дасгалжуулагч Шави Фернандес ингэж хэллээ. Маш том ялалт. Дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн шилдэг довтлогчтой багийг эхний тоглолтондоо буулган авлаа. Тэгснээр хариу тоглолтын өмнө  маш том давуу  талтай боллоо. Хожигдохгүй, тэнцэхэд л хагас шигшээд шалгарах боломжтой. Гэхдээ бид ПСЖ багийг дутуу үнэлж болохгүй. Тиймээс хамгаалалтандаа илүү анхаарсан тактик дээр тулгуурлана гэж Барсёлона багийн дасгалжуулагч Шави Фернандес хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.
"Миний хувьд өмнө нь дасгалжуулж байсан багийн эсрэг тоглоно гэдэг бол маш том сорилт. Санаа сэтгэлийн хувьд ч бэрх. Барсаг шиг хүчирхэг багийг хожиход амаргүй. Гэхдээ өөрийнхөө хэн болохыг  харуулж, Барсаг хожно"  гэж хэлсэн ПСЖ-ийн дасгалжуулагч Луйс Энрике хэлсэндээ хүрч чадсангүй.
Тэд эхний гоолыг алдаж, улмаар 2:1-ээр тоглолтыг хошуучилж эхэлсэн ч, тоглолт өндөрлөхөд 3:2-оор хожигдлоо..Өөрөөр хэлбэл Энрике эхний шалгантандаа бүдэрлээ. Хариу тоглолт бүр хэцүү болох нь ойлгомжтой.
Хэрвээ Барсёлона хожих аваас All Spanish semifinal буюу, Атлетико Мадридтай Барселона баг таарч магадгүй боллоо.Учир нь, Аваргуудын лигийн  дөрөв хос болох Атлетико Мадрид 2:1-ээр Германы Боруссия Дортмунд багийг хожсон юм.Хариу тоглолт нэг долоо хоногийн дараа болно

Э.ЛХАГВАСҮРЭН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?