ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦУУЛАХЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРТЭЙ БИ ЭВЛЭРЧ ЧАДАХГҮЙ НЬ ...

2024-04-15  


    Токио-2024 зуны олимпийн өндрийн харайлтын аварга, Дэлхийн гурван удаагийн аварга  ( 2015, 2017, 2019) Мария Ласицкина ингэж хэллээ.
ОХУ -ын зүгээс дайн өдөөсөн 2022 оноос хойш Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Орос болон Белоруссийн тамирчдыг Олон улсын тэмцээнд оролцоход хориг тавьсан ч ,  Парис- 2024 зуны олимпод оролцох  эрх сүүлчийн мөч хүртэл нээлттэй хэвээр байсан юм. Тиймээс Оросын хөнгөн атлетик, тэр дундаа өндрийн харайлтын баг олимпод шаргуу бэлдэж байсан. - Оросын спортын холбоод хоёр хуваагдсан. Зарим нь олимпод оролцохоос татгалзсан мэдэгдэл гаргасан. Харин бидний хувьд бэлтгэлээ нэг ч өдөр тасалдуулаагүй. Бид олимпод оролцоно гэдэгтээ бүрэн итгэлтэй, эрхийн тэмцээнд оролцохоо л хүлээж  байсан  юм гэж Ласицкинагийн дасгалжуулагч Геннадий Габрилян  хэлсэн. Гэвч, олимпийн эрх олгох хамгийн сүүлийн тэмцээнд Оросын тамирчдыг  оролцуулахыг  ОУХАХ-ноос татгалзсан шийдвэрийг гаргасан. Тэгснээрээ Оросын хөнгөн атлетикийн тамирчид Парис- 2024 зуны олимпод оролцох эрхээ давхар алдлаа. Энэ тухайд:-  Би үнэмшиж чадахгүй  байна. Дэлхийн АШТ, Европын АШТ болон бусад янз бүрийн түвшиний  олон улсын чанартай тэмцээнүүдээс тамирчныг тухайн хамаарал бүхий  Холбооны шийдвэрээр хасаж ирсэн. Би ч бусдын адил сүүлийн хоёр жил эрхээ хасуулсан. Харин Олимпийн наадам бол тэдгээр тэмцээнүүдээс  агуулгаараа ялгардаг. Энд тамирчин хүнийг улс төрийн зорилгоор хавчдаггүй. Улсыг нь хориглосон ч , тамирчныг амжилтаар нь үнэлж, дундын далбаан дор оролцуулдаг энэрэнгүй үзлийг дээдэлдгээрээ онцлогтой. Тухайн төрлөөр өндөр амжилт үзүүлсэн тамирчинд бусадтайгаа шударгаар өрсөлдөх боломж олгодог. Ийм ч замыг бид Токио- 2020/21 зуны олимпийн наадмаар туулсан. Би итгэж , тиймээс ч  бэлтгэлээ урьд өмнөхөөс ч илүү чанартай хийж байсан. Энэ удаагийн шийдвэр нь миний болон Оросын тамирчдыг олон улсын тавцнаас бүрэн шахаж буй шийдвэр болж байна. Тамирчин хүний хувьд би ийм харгис шийдвэрийг  хүлээн зөвшөөрч чадахгүй. Яалаа гэж...? Орос улсад төрлөө гэж гадуурхагдах хэрэг үү? Би Олимпийн хорооны ямар ч  дүрмийг зөрчөөгүй, допингийн зөрчил гаргаж байгаагүй.  Тамирчин хүний хувьд олимп бол мөрөөдөл. Би Токио- 2024 олимпод түрүүлсэн амжилтаа бататгахыг л хүссэн. Би буу барьж үзээ ч үгүй. Тамирчин хүнийг Олимпийн наадамд оролцохыг  хориглоно  гэдэг бол хамгийн хатуу харгис шийдвэр аж. Амьдаар нь алснаас ялгаагүй. Амьдралдаа ийм зүйл үзнэ гэж зүүдэлж ч явсангүй гэж өдгөө дөнгөж 31 настай, тамирчныхаа карьерийн оргил үе дээрээ ирсэн Мария Ласицкина нулимсаа барьж дийлэхгүй, хоолой нь зангиран зангиран  Итар агентлагт ярилцлага өглөө.



Э.ЛХАГВАСҮРЭН ( Токио хотоос мэдээллээ) 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?