ТОЛГОЙ ЭРГЭХ НЬ ХҮНД АЙДАС ТӨРҮҮЛЖ ЦОЧРООДОГ

2016-06-17  

Унтах гээд хэвтлээ толгой эргээд байх юм...Хажуу тийш харж унтаж байгаад сэрээд дээш харсан толгой эргээд...Архи уугаад өглөө нь толгой эргээд байх юм...Хүзүүгээ эргүүлэхээр толгой эргээд бие сулраад байна...Босоод явахаар толгой эргээд уначих гээд байна...Миний толгой эргээд байгаа юм шиг, орчин тойрон эргээд байна...

Гудманд гэнэт толгой эргээд уначих гээд байна. Тааралдсан хүн болгондоо сонин болгож ярина. 

 -Даралт чинь зүгээр биз... гэсэн анхааруулгаас өөр хариулт сонсохгүй. Эмчид үзүүллээ : 

-Түр зуурт толгой эргэхийг алийг тэр гэх вэ?. Гайгүй биз. Үнэхээр гайгүй болоод мартагдана... Дахин гэнэт толгой эргэлээ...

ОДОО ЯАХАВ ? 

 Мэдрэл, мэдрэлийн мэс засалч эмч нарт үзүүлэхэд ганц асуулт 

 -Толгой чинь эргээд байна уу? Орчин тойрон чинь эргээд байна уу? 

 -Орчин тойрон эргээгүй. Миний толгой эргээд гэвэл аан гээд өнгөрнө. Хэрвээ орчин тойрон эргээд толгой их өвдөөд гэвэл сэжиг бүхий байна. 

     Толгой эргэх олон янзын шалтгаантай

Хүний бага, уртавтар тархинд хүний хөдөлгөөний тэнцвэр хадгалах, болон хараа, сонсголын төвүүд байдаг. Хүний нүдний угт гэнэтийн цочрол, дунд чихний даралт өөрчлөгдөх, хүзүүний нугалам шохойжих, хүзүүний урт булчин чангарах, эсвэл унтахдаа дэр хэрэглэдэггүй хүмүүст гэнэтийн толгой эргэх тохиолдоно. 

Жирэмсэн эхчүүд, ямар нэг хордлого, өвчний улмаас, цус багадаж тархины цусан хангамж багасаж толгой эргэнэ. Хүний цусны даралт тогтворгүйгээс толгой эргэнэ. Бидний толгой эргэлт голдуу цусанд байгаа сахарын хэмжээ хэлбэлзсэнээс болдог. Энэ нь нойр булчирхайн инсулины ялгаруулалтаас болдог. Хоол унд багатай олон цагаар оюуны болон биеийн хүчний хөдөлмөрөөс инсулины ихээхэн ялгаралтаас цусан дахь сахар багадсанаас, толгой эргэлтийн гол шалтаг болдог.

"Панкратит" гэж нойр булчирхайн үрэвслийг хэлдэг. Нойр булчирхай гэж нэрлэсний учир хүний цусан дахь сахарын хэмжээ гэнэт багасаж хүнийг "Сахарын ком" буюу унтаа байдалд оруулдаг болохоор нойр булчирхай гэж монголчилсон ч байж болох...

Өөр улс орны нэршилд нойртой холбоогүй нэршил бий. Нойр булчирхайн үйл ажиллагаа 12 нугалаа гэдсэнд ферментүүдийг оруулж "Энзим" урвалжилтыг явуулж, хоол боловсруулалтад оролцдог.

Үүний нэг урвалж нь : Инсулин ялгаруулж, цусан дахь сахарыг задалж, булчингуудад эрч хүч, энергийн эх үүсвэр болгодог. Толгой эргээд байгаа хүмүүс цусны шинжилгээгээр инсулиныг тодорхойлуулна. Энэ инсулин ихдэх нь удамшлын гаралтай. Нойр булчирхайн уйланхай бамбайн булчирхайн өөрчлөлтөөс гарна. Нойр булчирхайд зөвхөн 5% инсулин байх шаардлагатай. Инсулин их байхад цусанд сахарын хэмжээ буурч цусны даралт багасаж байдгаас толгой эргэх нь их байдаг. Толгой эргэх үед чихэртэй цай, кофе уух, шокалад идэх, бага зэргийн хоол идэх шаардлагатай. Угийн чихрийн шижинтэй хүн өөрийн уудаг эм, инсулины хэт үйлчлэлээс цусны сахар унаж толгой эргэн бие нь сулрах үед мөн дээрх арга хэмжээг авах нь зүйтэй.

Толгой эргээд байгаа хүмүүс тархины томограф зураг авахуулах, нойр булчирхай, бамбай булчирхайгаа ЭХО-д харуулах, TSH, T4, T3, сахарын шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хүзүү нугаламын зураг авахуулж, мэдрэл, нугас дарагдсан эсэхийг үзүүлэх хэрэгтэй. Цусан дахь сахарын хэмжээг үзүүлж байх. Шинжилгээн өөрчлөлт гарсан үед мэргэжлийн эмчид үзүүлж, эмчлүүлж байх шаардлагатай.

Урьдчилан сэргийлэх

Өөрийн таарсан дэртэй унтах, чихнээс гарч байгаа булаг үрэвслийг сайн эмчлүүлж байх, цусан дахь сахарын хэмжээ гурван сарын дундажыг тодорхойлуулж байх, хүзүү нурууны нугаламын уян хатан байлгах дасгал хийлгэж байх. Цус багадалтын шалтгааныг оношлуулж эмчилгээ хийлгэж байх хэрэгтэй.

 

 

 Хүний их эмч : Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Чулуунхүү:Надад ийм өвчин бнаа эмнэлэгт 12 цаг хүлээн авахад өнгөрүүлж тархины эмра хийлгээд гэртээ харь гээд явууллаа үхэхэд их л ойрхон блаа наадам өнгөрөөгөөд хаагуур явж үзүүлдэг юм билээ зөвлөөч 2019-07-13
Narantuya:Sain bnuu. Bi hewtee vedee ergeh eswel hewteh geed gediih zeregt tolgoi ergeed mash hvchtei daiwalzaad 3 honoloo. Emchid vzvvleed tolgoini bichleg hiilgesen ontsin oorchloltgvi bna geed em bichij ogson.tvvniig ni uugaad ch nemer alga. Tolgoi ergesen heweer l bna. Yah we. 2020-02-21
Тунгаа:Минийх Нарантуяатай яг адил бна.хаана хандах вэ 2020-02-28
Оюуна:Сайн байцгаана уу? Адил өвчтэй зовж байгаа та нартайгаа үгээ хуваалцахаар бичиж байнаа. Минийх яг ингээд эргээд анхандаа гайгүй эргэдэг байсан. Жилийн дараа одоо маш хүчтэй эргэж ар дагзруу эвгүй оргиж бөөлжих шинжтэй болж, нүдээ нээх аргагүй бүх юм эргэлдэж, унахгүйн тулд хэвтсэн. Хэвтэж байхад бие ээ эргүүлэхэд толгой эргээд маш хэцүү байдаг. Энэ эргэлт нь гэдэс ходоодтой хамааралтай юм байна. Давхар цанх татах, гэдэс хямрах шинжтэй хамт явагдаж байна. Миний хувьд хүсүү шохойжилттой. Хөдөлгөөн багатай комьпютер дээр их суудаг, тархины цусан хангамж муу байх магадлалтай. Эдгээрээс болж байгаа юм байна гэж өөрөө оношлоод байж байна. Шууд эдгээчихдэг зүйл гэж байхгүй байх. Хөдөлгөөн, дасгал хийх гэтэл хүчтэй хөдөлмөгц толгойны эргэлт хөдөлж байна лэ. Хаана ямар эмч сайн эмцилдэг арга турш**** байвал та бүхэн минь хуваалцвал баярланаа. 2020-03-12
Ariunaa:Bugdeeree adilhan ovchtein bn bi ihgedeg bolood 9 honoj bn, uneheer hersuu heleh ug alga ta nar yamar emchilgee hiilgej bn, bi mederliin emchilgee hiilgej bn, tarhinii ****an dusa taria mon zunrhnii, bas dund chihnii urevsliin em uuj bn. Zoviur bagasaj bh shig bn. Gehdee l ter ergeh hetsuu 2020-03-16
Ariunaa:Bugdeeree adilhan ovchtein bn bi ihgedeg bolood 9 honoj bn, uneheer hersuu heleh ug alga ta nar yamar emchilgee hiilgej bn, bi mederliin emchilgee hiilgej bn, tarhinii ****an dusa taria mon zunrhnii, bas dund chihnii urevsliin em uuj bn. Zoviur bagasaj bh shig bn. Gehdee l ter ergeh hetsuu 2020-03-17
Дээгий:Сайн байна уу. Миний толгой эргэдэг болоод 2 сар эмчилгээ хийлгээд гайгүй болсон одоо дахиад эргээд байдаг яах вэ эмч ээ. Хаана үзүүлэх вэ Эдгээр хүмүүстэй яг адилхан байна. 2020-04-06
Zombie:Neree l yg ingeed baina bas chiher shokolad idehgu bj chadahgu bsn iim uchirtai baijee suuliin heden honog ****ur zugeer gaduur yvj bhr tolgoi ergeed genet l unah gd hetsuuu baina 2020-04-17
Туяа:Минийх сүүлийн нэг жил дотор 4-5удаа яг ийм зүйл тохиолдлоо тэр эргэх мэдрэмж ёстой аймаар шүү хэвтэхээс айгаад унтаж ч чадахгүй хэд хоносон бүр ядарсан. 1 р эмнэлэгээр яваад толгой болон чих хамарны эмра зураг тус тусд нь авахуулаад онц өөрчлөлт байхгүй гээд арга мухардсан харин мэдээлэл хайж байгаад ЭМЖЖ эмнэлэгт тэнцвэрийн шинжилгээ өгсөн онош яг таарсан шүү. Энэ нь хоргүй толгой эррэлт BPPV гэдэг нэртэй юм билээ ингэж эргэж байгаа хүмүүс байвал ЭМЖЖ эмнэлэгт л ганц тэнцвэрийн шинжилгээ авдаг юм билээ монголд ганц байдаг. Тэхд очиж үзүүлж оношлуулж зөвөлгөө авч дасгал хөдөлгөөн заалгаж аваарай гэж хэлмээр байна. Бас youtub-с BPPV гээд хайвал холбоотой дасгалууд гарч ирнэ. 2020-05-15
Тулиф:Нүдээ аньж байхад, хэвтэж байгаад байрлал өөрчлөгдөх үед, лифтэн дотор ... толгой маш хүчтэй эргэж, огиудас хүрч байна. Сонгдо МRI д харуулахад тархи толгойнд өөрчлөлтгүй гарлаа. Харин хамрын хөндийн үүсгэвэр байна гээд эмчид үзүүлэх гээд хүлээж байна. Ёстой аймшиг 2020-07-07
setgelee:bi bas yag ingej ovdloo. hajuu tiishee harahaar l hamag um eegeldeed tolgoi huchtei ovdood teed ogij booljood har huls asgardag. turgen duudhaar daralt heviin zurh heviin geed toodgui um bilee . duurgiin emlegt hevteed mri avhuulj uzlee heviin garsan .ter mjj geed emleg ruu ochih sanaatai l bna .tend tentsveriin soril tavidag gesen . emchilgee hiideg um bolov uu 2021-01-05
Зулаа:Минййх бас адилхан хэвтэхээр эргээд үнэхээр айдастай юм аа ,эсвэл хэвтэж байгаад босохоор хажуу тийш харахаар эргэх юм 2021-02-20
Moogii:Onoo ogloo ornoosoo bosoh getel tolgoi ergeed barag unah ni dee gemeer bolson ter daruidaa orniihoo buland suusan ch ergeed l bsan dotor miuhai orgiod booljij ehelsen, odoo ch saingui l bna. Ene yu bolov us uugaad booljood l bna 2021-03-18
Moogii:Onoo ogloo ornoosoo bosoh getel tolgoi ergeed barag unah ni dee gemeer bolson ter daruidaa orniihoo buland suusan ch ergeed l bsan dotor miuhai orgiod booljij ehelsen, odoo ch saingui l bna. Ene yu bolov us uugaad booljood l bna 2021-03-20
Батцэцэг:Толгой эргэх үнэхээр хэцүү.хэвтэж байгаад нөгөө тийшээгээ хархад маналзаад явчихна.босоод явахаар тэнцвэрээ алдана дотор муухайрч огиж бөөлжинө гэдэс давхар хямарч гүйлгэдэг.хөдөлгөөнгүй суухаар толгойгоо салагнуулаад байгаа юм шиг чичирхийлнэ.хамаг бие сульдаж тамиргүй болж бачуурна.хүчтэй хурдан хөдөлвөл манараад дайвалзаад явчихна.түгшүүртэй айдастай үнэхээр хэцүү 2021-08-09
Myagmarsuren :Tolgoi ergeed 3 jil bolj baina. Tentswer ****lguulsan/ zugeer/ . Medreld uzuulsen/ zugeer- yadargaa gd ****an emchilgee hiilgeed zgr bolood l eregdeg/ . Bambai uzuulsen/ uulanhaitai shinjilgee zgr garsan/. Dotor erhten uzuulsen/ Tsos chuluutai noir urewsej ehleh gj bn gsn/. Anh jild 1 udaa ergej baisan bolowch odoo barag 3.4 udaa ergej baina. Minii anzaarsanaas sanaa zowson yadarsan uyed ih ergeed baih shig baina. Odoo haana handaj yamar emchilgee hiilgehee medehgui tun hetsuu baina. Turuud 8 sar bolj baigaa bolohoor huuhedee unagaachih wii gj ih aih yum aa. Nadad tuslaach 2021-09-15
Чулуунбаатар:hetsvv baina tolgoi erged yaah we 2024-01-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?