ОЛИМПТОЙ ЭН ДҮЙЦЭХ ОУ-ЫН ШИНЭ ТЭМЦЭЭНИЙГ ОХУ ЗАРЛАЛАА

2024-04-22  



   "Дэлхийн бүх улс түмний найрамдал" хэмээх нэр бүхий  олон улсын спортын тэмцээнийг  зохион байгуулах зарлигийг  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ дөрөвдүгээр сарын 19-ны өдөр буулгав.    Олимптой дүйцүүлэх энэхүү тэмцээнийг Москва, Екатеринбург хотод 2024 оны 9 дүгээр сарын 15- 29 -ны өдрүүдэд зохион байгуулахаар болсноо зарласны дараа  Олон улсын Олимпийн хороо эсэргүүцэлтэй нүүр туллаа. ОУОХ- ноос дэлхийн улс орны үндэсний олимпийн хороо, Засгийн газарт хандан тус тэмцээнд оролцохоос татгалзахыг уриалав.
- "ОХУ нь дэлхийн допингийн стандартыг мөрдөхөөс татгалздаг, шударга өрсөлдөөнийг дэмждэггүй. Энэхүү санаачилж буй тэмцээн нь улс төрийн зорилго агуулсан. Тиймээс уг тэмцээнд тамирчдаа илгээхгүй байхыг уриалья"  гэж  ОУОХ-ноос гишүүддээ хандсан байна.  Гэвч ОУОХ-ны дээрхи  уриалгыг үл хэрэгсэн одоогоор дэлхийн 30 гаруй орон оролцохоо аль хэдийнээ  илэрхийлснээс , Европ тивийн хэд хэдэн орон ч багтжээ.
- Европын холбоо өөрийн дүрэмтэй. Гишүүн орон бол холбооны шийдвэрээ дагах үүрэгтэй. Тэгэхээр Холбооныхоо эсрэг гишүүн улс явах нь хориотой.   Мөн ОУОХ-ны дүрмийг ч зөрчиж байна. Бид ОУОХ-той хамтран,  Африкийн улс орнуудын удирдагч нартай уулзаж,  энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох болно " гэж Олон улсын допингийн хорооны тэргүүн Витольд Банька мэдэгдэлдээ дурдлаа. Үүний хариуд:
- ОУОХ эрх мэдлээ алдахаас айж түгшиж байна. Харин энэхүү тэмцээнд оролцохоо илэрхийлсэн улс орон, тэдгээр орны тамирчид нь   Дэлхийд шинээр бий болох  Олон улсын томоохон тэмцээний анхдагч болж, спортын түүхийн шинэ хуудсыг бичилцэх юм. Тиймээс ч тэд айхгүй, оролцоно гэдгээ илэрхийллээ. Энэ тэмцээн бол улс  төрийн тэмцэл огт биш. Хавчлага, шахалт, улс төрийн шийтгэлээс ангид, спортын шударга өрсөлдөөний талбар  байх болно.  Өмнө нь социалист, капиталист гэсэн хоёр лагерьт хуваагдаж, тус тусдаа  спортын наадам зохион байгуулж ирсэн түүх бий. "Игры Дружбы" наадамд оролцсон тамирчдыг дараа нь  Лос Анжелес-ийн Олимпод оролцохыг хэн ч хориглоогүй. Ийм л түүхийг бид туулсан. Цаашид ч тэгэх байх гэж найдна. Бидний зохион байгуулах гэж буй ОУ-ын спортын наадамд тамирчдыг улс төрийн шалтгаар хасахгүй. Аль нэг улсын гэдгээр нь тамирчдыг нь хавчиж, уралдаан тэмцээнд оролцохыг нь хориглохгүй.  Тиймээс энд ямар нэгэн улс төр ханхлахгүй. Зөвхөн спортоор л өрсөлдөнө.
Эсэргүүцэж буй хүмүүс угаасаа л ирэхгүй нь тодорхой. Спортдоо хайртай бүхэн харин ирж оролцоно. Бидний зохион байгуулж буй тэмцээнд улс төрийн ямар ч зорилго агуулагдаагүй бөгөөд, харин арилжааны чанар бол бий гэж :Дэлхийн бүх  улс түмний найрамдал" спортын наадмыг зохион байгуулах хорооны дарга  Алексей Сорокин  онцоллоо.

- Биднээс айсандаа бүх талаараа блоклох гэж зүтгэж байна. Дэлхийн спортыг удирдаж ирсэн байр сууриа алдахаас эмээж байна. Тиймээс тэд увайгүй, эрээ цээргүй аашилж, саад хийх бүх аргыг сүвэгчилж эхлэв. Үндэсний олимпийн хороогоор дамжуулж, дэлхийн спортын үйл ажиллагааг захирч ирсэн байр суурь нь ганхжээ гэж ОХУ- ын уран гулгалтын спортын  гавьяат дасгалжуулагч Татьяна Тарасова хэллээ.
  Парис зуны олимп 2024 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх бол, 2024 оны 9 дүгээр сарын 15-29-ны өдрүүдэд эдгээр шилдэг тамирчид үргэлжлэн оролцох боломжтой.
Парис-2024 зуны олимпод 32 спортын төрлөөр өрсөлдөх бол ОХУ-аас зохион байгуулах "Дэлхийн бүх улс түмний найрамдал" спортын наадамд 33 төрлөөр , 283 багц медалийн төлөө өрсөлдөх аж.  ОХУ-аас тэмцээний нэр хүндийг эхнээс нь өндөрт өргөх зорилгоор нийтдээ 160 тэрбум( Нэг зуун жаран тэрбум) төгрөгийн шагналын сан бүрдүүлжээ.

Эрхэс

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?