АВАРГУУДЫН ЛИГИЙН ШӨВГИЙН ДӨРӨВТ АНГЛИЙН НЭГ Ч БАГ ҮЛДСЭНГҮЙ

2024-04-22  



  Европын хамгийн хүчирхэг лигт тооцогдох болсон Премьер Лигийн аварга Манчестер Сити, Лигийнхээ  аваргын төлөө өрсөлдөж буй Арсенал багууд Аваргуудын Лигийн хагас шигшээгээс хамтдаа мултарлаа. Арсенал 1:0-ээр Германы Байер Мюнхэн багт, харин МСИ торгуулийн цохилтоор (4:3) Испанийн Реал Мадрид багт тус тус хожигдож, тэмцээнийг орхилоо.
Шигшээ дөрөвд Германы хоёр баг үлдсэнээс, Боруссия Дортмунд( Герман)- Парис Сайнт Жермен(Франц),  Байер Мюнхен(Герман)- Реал Мадрид (Испани) багтай хагас шигшээд таарлаа.  Шөвгийн найман багийн тоглолтын дараа дасгалжуулагч нар хэвлэлийн бага хурал хийх үеэр:
- Бидэнд аз дутав. Эхний тоглолтонд 2:2. Хариу тоглолт 1:0. Маш өчүүхэн зөрүү. Тоглолтын хувьд бид илүү байж чадсан ч, гүйцэтгэл , туршлага дутлаа.  Ирэх улирлыг хүлээхээс аргагүй болов гэж Германы "Байер Мюнхен " багт 1:0- ээр хожигдсоны дараа "Арсенал" багийн дасгалжуулагч Артета хэвлэлийн бага хурлын үеэр тоглолтоо дүгнэлээ.
- Арсенал бол сүүлийн хоёр улиралд маш том дэвшил гаргасан .  Хүчирхэг довтолгоо, нягт хамгаалалтыг хослуулсан баг. Тиймээс бид маш болгоомжтой, няхуур хандсан. Эхний үе бол яг л шатар нүүж буй мэт.  Алдаа , хий гаргаж, өрсөлдөгчдөө боломж олгохыг хүсээгүй. Харин хоёрдугаар үед бид бага зэрэг эрсдэл гаргаж, хувийн тоглолтонд тулгуурлан довтолгоогоо нэмэгдүүлсэн. Үр дүнд ч хүрсэн. Дараагийн учраа бол "Реал Мадрид". Тэд хүчирхэг хэдий ч,  финалд шалгарахыг хүсэхгүй баг байхгүй гэж Байер Мюнхен багийн дасгалжуулагч Томас Тучель зорилгоо тодорхойллоо.
- Манчестер Сити манай хоёрын хэн хожсон нь Аваргуудын Лигт түрүүлдэг уламжлал сүүлийн хоёр улиралд тогтсон. Энэ удаад бид хожсоноор Аваргуудын Лигт 15 дахь удаагаа түрүүлэх үүд хаалга нээгдлээ. Манчестер Ситигийн хаалганд эрт гоол оруулснаар давуу талтай болсон. Реал Мадрид баг түүхэндээ анх удаа шахуу битүү хамгаалалтын тактикаар тоглолоо. Өөр тактик боловсруулах нөхцөл үгүй байв гэж торгуулийн цохилтоор (4:3) Манчестер Сити багийг хожсоны дараа  Реал Мадрид багийн дасгалжуулагч Карло Анчелотти онцлогоос дурдлаа.
- Реал Мадрид бол Европын гигант баг. Бид хоёрын нэг нь л хагас шигшээд шалгарах ёстой байсан. Энэ удаад Реал Мадридын ээлж байлаа. Бидний хувьд бүх талаараа тэнцлээ. Эхний тоглолт 3:3. Хариу тоглолт 1:1. Нэмэлт цаг 0:0. Торгуулийн цохилтоор хэн нь хагас шигшээд шалгарч, цаашаа тэмцээнээ үргэлжлүүлэхээ шийдлээ. Торгуулийн цохилт бол сохор юм. Нөгөө талаас сугалаа юм. Энэ удаад Реал Мадрид багийг аз түшлээ.
Бидэнд маш өчүүхэн зүйл дутсан. Хатгаад л гоол оруулчих байсан боломжуудаа алдсан. Нэг нь хожиж, нөгөө нь хожигдоно. Энэ бол хөлбөмбөг гэж МСИ багийн дасгалжуулагч Пеп Гвардиолла хэллээ.
Ийнхүү Францын аварга Парис Сайнт Жермен,  Испанийн аварга Реал Мадрид,  Германы Байер Мюнхэн,  Боруссия Дортмунд багууд шигшээ дөрөвд шалгарлаа.
Энэ удаагийн Аваргуудын Лигийн финалд Францын аварга ПСЖ  болон Испанийн эзэн хааны баг Реал Мадрид багуудыг учрана гэж мэргэжилтнүүд урьдчилан таамаглал дэвшүүлж эхэллээ.
Хагас шигшээ тоглолт энэ сарын 30-ны өдөр зохиогдоно.

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?