ЛАУРЕС"-ЫН "ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН" СПОРТЫН ШАГНАЛЫГ ЖУД БЕЛЛИНГХЭМД ОЛГОЛОО

2024-04-26  

   "Реал Мадрид" багийг Аваргуудын Лигийн шигшээ дөрөв,  Ла Лигийг тэргүүлэх,  Английн шигшээ багийг "Евро- 2024 " шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж "Реал Мадрид" болон Английн үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч Жуд Беллингхэмд " шилдэг залуу тамирчин" спортын "Лаурес" шагналыг энэ сарын 22-ны өдөр гардууллаа.

  Өдгөө дөнгөж 20 настай тэрбээр" Реал Мадрид" багийн төлөө хийсэн эхний 15 тоглолтдоо 15 гоол оруулж, домогт Роналдагийн рекордыг анхнаасаа эвдсэн авьяаслаг тоглогч гэдгээ зарласан. Түүнийг Европын хөлбөмбөгийн ертөнц онцолж 2023 оны  "Алтан жаал" шагналаа  олгосон. Тэгвэл шагналын хур  энэ жил  ч үргэлжилсээр  байна.  Тэрбээр залуу хөлбөмбөгчдөөс "Лаурес" - 2024 спортын  шагналыг анхлан хүртлээ.
- "Би хөлбөмбөгчин болсон хувь заяандаа талархаж явдаг. Хэрвээ энэ замыг сонгоогүй бол өдийд аль нэг Их, дээд сургуулийн, бусдаас үл ялгарах ,  жирийн л нэг оюутан л байх байсан болов уу гэж төсөөлнө.  Хөлбөмбөгийн ертөнц рүү бага балчраас минь хөтөлж оруулсан гэр бүлийнхэн, аав, ээждээ би өртэй. Би хөлбөмбөггүйгээр амьдралаа төсөөлж ч чадахгүй. Би азтай. Олон шилдэг тоглогчидтой нэг багт хамтдаа тоглох хувь оногдлоо. Шилдэг тоглогч байхын тулд зөвхөн гоол оруулах хангалтгүй. Багийн амжилтанд хувь нэмрээ оруулж чаддаг байх ёстой.  Тиймээс энэ улирал, энэ онд гурван том зорилго намайг багийн маань хамт тосож байна. Нэгдүгээрт, Ла Лигэд ,  хоёрдугаарт Аваргуудын Лигт, гуравдугаар" Евро- 2024" АШТ-д  тус тус аваргын цом өргөхөд оршино" гэж шагнал гардуулах ёслолын үеэр Беллингхэм хэллээ.
  Тэрбээр 16 насандаа анх мэргэжлийн клубт тоглож, удалгүй Европын том клубуудын анхааралд өртөж,  "Боруссия  Дортмунд" багт тоглох хугацаандаа Германы Хөлбөмбөгийн Холбооны Цомын аваргад түрүүлсэн. Түүний үнэ гэрлийн хурдаар өсөж,  жилийн 120 сая ам. долларын гэрээ байгуулж, энэ улирлаас Испанийн эзэн хааны " Реал Мадрид" багийн төлөө зүтгэх  болсон.
Тэрбээр Аваргуудын Лигийн шигшээ наймд өнгөрсөн улирлын аварга МСИ багийг хожиход гоол оруулаагүй ч, багийн амжилтанд чухал нөлөө үзүүлсэн тоглогч юм. Тэрбээр Эрлинг Хааланд шиг зөвхөн бөмбөг чихдэг, гоолын дамжуулалтыг хүлээдэг биш,  өөрөө гоолддог, бас бусдад ч гоолын боломжийг бий болгож өндгөөрөө ялгардаг, Мессигийн ур чадварыг  залгамжлагч шилдэг тоглогч юм.

Э.ОТГОНЖАРГАЛ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?