"АЛТАН ЖААЛХҮҮ" ХАРИМОТО ТОМ АХЫН ХУВИАР ПАРИС-2024 ОЛИМПОД ОРОЛЦОНО

2024-04-26  

   Дөнгөж 17 насандаа "Токио- 2020/21" зуны олимпоос багийн хүрэл медаль хүртсэн Харимото Томоказу 21 насандаа хоёр дахь олимпдоо Япон улсын шигшээ багийн нэгдүгээр ракетаар оролцоно. Анх 14 насандаа Чех улсад зохиогдсон Олон Улсын Ширээний Теннисний Холбооны чансаа олгох Олон улсын нээлттэй тэмцээнд түрүүлэн, цахиур хагалж, " алтан жаал" хочийг " зүүсэн" тэрбээр Япончуудын олимпийн найдвар болсон. Өдгөө дэлхийн чансааны 9 -д ( есдүгээрт) эрэмблэгдэж, Дэлхийн цомын аварга- 2024 тэмцээнээс  охин дүү Мива Харимотогийн хамт хүрэл медаль хүртсэн амжилтаар Парис-2024 олимпийг угтаж байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд эрэмбээ огцом урагшлуулж, дэлхийн чансааны 11- т ( арван нэгт) бичигдэх болсон  16 настай охин дүүг нь Японы Ширээний Теннисний Холбоо Парис-2024 зуны олимпод багийн төрлөөр оролцуулах шийдвэр гаргасан. Ийнхүү ах, дүү хоёр 16,17 насандаа олимпод оролцсон шинэ түүхийг бүтээх гэж байна.


- Нэгэн цагт  дүүтэйгээ хамт олимпод оролцох болно  гэдэгт би итгэж байсан. Гэхдээ бодол минь ийм хурдан  биелнэ гэж төсөөлсөнгүй. Гайхалтай. Парис- 2024 зуны олимпод оролцох Японы олимпийн багт дүүтэйгээ хамт багтлаа.  Бид хоёр ширээний теннисчидийн гэр бүлд төрж өссөн. Ээж, аав хоёр хоёулаа ширээний теннисчид. Ээж минь Хятадын залуучуудын шигшээ багийн тамирчин , аав маань 1995 онд Тянжин хотод зохиогдсон ДАШТ -д Хятадын шигшээ багаас оролцсон амжилтыг тухайн үедээ үзүүлж байсан. 2014 оноос хойш бид Япон улсын иргэншилтэй болж, Япон улсын далбаан дор тэмцээнд оролцох болсон. Бидний амжилтанд аав, ээжийн минь оруулсан хувь нэмрийг хэмжих  тоолох боломжгүй.  Хамгийн түрүүнд дүүгийн хамт олимпод оролцох болсноор ширээний теннисэнд бүх  амьдралаа зориулсан аав, ээжийгээ баярлууллаа.  Өмнө  нь, би Миваг дүүгээ л гэж хардаг байсан бол, одоо  нэг багийн тамирчин гэсэн өөр нүдээр харах болох нь. Бие биендээ урам зориг өгч, шигшээ багийн  бусад гишүүдийн хамт Япон улсынхаа тугийг өндөрт өргөхийн төлөө бүх хүчээ дайчилж, сэтгэл санаагаа төвлөрүүлэх болно гэж тэрбээр сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Ах, дүү хоёр олимпоос ямар медаль авчрах бол? гэдэг Японы ширээний теннис сонирхогчид төдийгүй, дэлхийн спорт сонирхогчдын анхаарлын төвд үлдлээ.


Эрхэс

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?