Б.СЭР-ОД ЗУРГАА ДАХЬ ОЛИМПДОО ОРОЛЦОХ БОЛЗОЛ ХАНГАЛАА

2024-05-06  

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар 4-р байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзэллээ.
Б.Сэр-Од өнгөрсөн Хофугийн марафонд 2:10:11, Осакагийн марафонд 2:10:10 цаг гүйсэн амжилтаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооны чансаагаар 80-р байрт жагсаж, Парисыг зорих эрхийн болзол хангаад байна.
Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байр, Б.Мөнхзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч Олимпод оролцох болзлоо биелүүлээд буй.

Монголын марафончид “Парис 2024” Олимпийн наадамд 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцохыг зорьж байгаа бөгөөд ирэх 12-ны өдөр Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос эцсийн байдлаар баталгаажуулж зарлах юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?