ҮЛДСЭН ГУРВАН ТОЙРОГТОО ЕСӨН ОНОО ЦУГЛУУЛЖ ЧАДВАЛ БИД ТҮРҮҮЛНЭ

2024-05-08  


   Ингэж Манчестер Сити багийн дасгалжуулагч Пеп Гвардиолла хэллээ.
-Премьер Лиг барианыхаа зурхай руу ойртлоо.   Арсенал, манай хоёрын нэг л түрүүлэх нь нэгэнт ойлгомжтой болсон. Хүснэгтээс харахад,  бид  нэг оноогоор хоцорч буй ч, нэг тоглолт дутуу. Тэгэхээр түрүүлэхийн тулд үлдсэн  гурван тоглолтондоо нэг ч оноо алдах эрхгүй боллоо.  Бүгдийг нь хожиж, 9 оноогоо бүрэн цуглуулж  чадваас  хэнээс үл хамааран түрүүлнэ. Энэ бол бидний түрүүлэх цорын ганц боломж гэж ПЛ-ийн шилдэг дасгалжуулагч Гвардиолла нэмж тодотголоо. Харин сүүлийн хоёр улиралд МСИ-тэй аваргын цомын төлөө урд хойноо орон өрсөлдөж буй Арсенал багийн дасгалжуулагч Артета:-  "Арсенал баг яг  20 жилийн өмнө ПЛ-т сүүлчийн удаа түрүүлж байсан. Бидний хувьд түрүүлэх найдлага тасраагүй. Аваргын цомоо өргөх боломжоо хадгалахын тулд үлдсэн хоёр тоглолтонд заавал хожих шаардлагатай. Хамгийн хэцүү өрсөлдөгч бол Манчестер Юнайтед болж байна. Өөрсдөө бүгдийг хожихоос гадна, өрсөлдөгчийг минь хэн нэгэн унагаж тус болоосой гэж залбирч байна гэж тэр нөхцөл байдлаа учирлалаа.


Аваргын төлөө өрсөлдөж буй" Арсенал"  сүүлчийн хоёр тойрогт Эвертоныг хүлээн авч, Манчестер Юнайтед багийн талбайд  зочилно. Гал гарсан тоглолт гарах нь гэж хөгжөөн дэмжигчид хүлээж буй. Харин Манчестер Сити баг Вэст Хэм болон Тоттенхэм багт зочилж, сүүлчийн тойрогт Фулхэм багийг талбай дээрээ хүлээн авна.
Манчестер Сити баг 35 дахь тойрогтоо "Волвес" багийг 5:1-ээр бутниргэсэн. Түүний 4 гоолыг нь Эрлинг Хааланд өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэсэн.
Тэрбээр сүүлийн хоёр тойрогт 5 гоол оруулснаар мэргэн буучийн жагсаалтыг 25 гоолтойгоор тасархай тэргүүлж, Премьер Лигийн "Алтан шаахайн" эзэн болох нь тодорхой боллоо.

Э.ЛХАГВАСҮРЭН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?