МОНГОЛООС ДӨРВӨН БОКСЧИН ҮЛДЛЭЭ

2024-05-31  

Тайландын Бангкок хотноо болж буй Олимпын эрх олгох боксын тэмцээн найм дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр манайхаас гурван тамирчин өрсөлдсөнөөс үдээс өмнө хоёр нь тулалдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл хамгийн хөнгөн жин буюу 51 кг-д тулалдаж буй олон улсын хэмжээний мастер Г.Эрдэнэ өчигдөр Кирибати улсын тамирчин Эриү Темакауг 5:0-ээр оноогоор илүүрхжээ. Ингэснээр өнөөдөр Малайзын Абдул Ариффинтай гуравдугаар тойрогт хүч үзнэ.

Тэрбээр орой 19:30 цагаас эхлэх тулааны “А” рингний зургаа дахь тоглолтын хуваарьтай. Манай тамирчин хөх булангаас гарах юм. Түүнийг ялбал АНУ-ын шилдэг залуу тамирчин Роскотой Олимпын эрхийн төлөө тулалдах магадлалтай.

Бангкокийг зорьсон 12 тамирчнаас 51 кг-д Г.Ган-Эрдэнэ, +92 кг-д Х.Бекнур, эмэгтэйчүүдийн 50 кг-д М.Энхжаргал, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?