К.Мбаппе “Реал Мадрид”-тай гэрээ байгуулжээ

2024-06-03  

Францын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе Испанийн хөл бөмбөгийн “Реал Мадрид” клубтэй гэрээ байгуулсан тухай сэтгүүлч Фабрицио Романа олон нийтийн Х сүлжээнд мэдээлжээ. 

Өдгөө 25 настай К.Мбаппе улирлын төгсгөлд "Пари Сен-Жермен" (ПСЖ) клубээс явна гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм. Тус клубтэй байгуулсан түүний гэрээ зургаадугаар сарын 30-нд дуусгавар болно. Гэхдээ тэрбээр ямар клубт тоглохоо мэдэгдээгүй байсан юм. К.Мбаппе “Реал Мадрид” руу шилжиж, Лос Бланкостой 5 жилийн гэрээ байгуулж, нэг улиралд 15-20 сая еврогийн цалин авна гэж хэвлэлүүдэд мэдээлж байлаа. К.Мбаппе шилжин ирж байгааг тус клуб зургаадугаар сарын 3-нд эсвэл 4-нд албан ёсоор зарлахаар төлөвлөж байжээ.

“Мбаппе “Реал”-д тоглохоор боллоо. Бүх баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажсан. Аваргуудын лигт түрүүлсэн “Реал" баг Мбаппетэй гэрээ байгуулсан тухайгаа ирэх долоо хоногт зарлана" гэж Ф.Романо бичсэн байна. 

К.Мбаппе "ПСЖ"-ийн бүрэлдэхүүнд 308 тоглолтод оролцохдоо 256 гоол оруулж, 108 удаа оновчтой дамжуулалт хийжээ. Тус клубт тоглох хугацаандаа тэрбээр Францын аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа, Үндэсний цомд дөрвөн удаа, Францын супер цомд гурван удаа, Францын лигийн цомд хоёр удаа түрүүлсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?