"ФЛОРИДА ПАНТЕРС" СТЭНЛИЙН ЦОМЫГ ХҮРТЛЭЭ

2024-06-26  

"Флорида Пантерс" багийн хоккейчид Стэнлийн цомын тэмцээний финалын цувралын долоо дахь тоглолтод "Эдмонтон Ойлерс" багийг буулган авч, түүхэндээ анх удаа Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн (NHL) улирлын аварга боллоо.

Даваа гаргийн орой болсон тоглолтод “Пантерс” багийн довтлогч Картер Верхаге (5 дахь минут), Сэм Райнхарт (36 дахь минут) нар шайб оруулж, хаалгач Сергей Бобровский 23 цохилтоос 22-ыг нь хааснаар "Эдмонтон Ойлерс" багийг 2:1-ээр хожлоо. “Эдмотон Ойлерс”-ын шайбыг Маттиас Янмарк (7) оруулсан байна. 

“Пантерс” түүхэндээ анх удаа Стэнлийн цомыг хүртлээ. Тус клуб 1993/94 оны улиралд NHL-д анхны тоглолтоо хийсэн бөгөөд түүнээс хойш гурван удаа (1995/96, 2022/23, 2023/24 улирал) финалд шалгарч байв.

 

Эх сурвалж: САНРАЙЗ, 2024 оны зургаадугаар сарын 25 /LAT/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?