ПАРИСЫН ОЛИМПЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ХЭСГИЙН ШАТНЫ СУГАЛАА БОЛЛОО

2024-06-27  

Францын нийслэл Парис хотноо удахгүй болох зуны Олимпын наадмын эрэгтэйчүүдийн волейболын тэмцээний хэсгийн шатны сугалаа өчигдөр Польшийн Лозь хотод боллоо. 

А, В, С хэсгүүдийг Олимпын наадмыг зохион байгуулагч Франц улсын шигшээ баг, дэлхийн чансааны шилдэг хоёр баг болох Польш, Япон улсуудын багууд тэргүүлнэ.  

2020 оны олимпын аварга францчууд Канад, Словени болон Сербийн багтай өрсөлдөхөөр боллоо. Европын аварга Польш, дэлхийн аварга Итали, мөн Бразил, Египет улсуудын багууд В хэсэгт таарсан байна. “С” хэсэгт “Токио-2020” наадмын хүрэл медальт Аргентины баг болон Япон, АНУ, Германы шигшээ багууд тоглоно.

Хэсгийн шатанд багууд тойргоор тоглоно. Хэсгээ тэргүүлсэн болон хоёрдугаар байрт шалгарсан багууд, мөн гуравдугаар байрт шалгарсан багуудаас хамгийн өндөр оноотой хоёр баг шөвгийн наймд шалгарна.

“Парис 2024” зуны Олимпын наадам долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-ний хооронд Францын нийслэлд болно. 

 

Эх сурвалж: ВАРШАВ, 2024 оны зургаадугаар сарын 27 /PAP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?