ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТНҮҮДИЙН ДОХИО ЗАНГААГ ХАРУУЛСАН ДЕМИРАЛ ТОГЛОЛТОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ ХАСУУЛАВ

2024-07-05  

 Европын хөл бөмбөгийн холбооноос Туркийн шигшээ багийн хамгаалагч Мерих Демиралд Европын аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ хоёр тоглолтод оролцох эрхийг нь хасах шийтгэл оноолоо.

Германд болж буй ЕАШТ-ий 1/8 шигшээд Туркийн шигшээ баг Австрийн багийг 2:1-ээр хожсон юм. Долоодугаар сарын 2-нд болсон энэ тоглолтод Демирал дубль хийсэн. Хоёр дахь гоолын дараа тоглогч Туркийн үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага болох "Саарал чононууд"-ын дохио зангааг харуулжээ. 

Туркийн шигшээ баг тус тэмцээний шөвгийн наймд Нидерландын багтай долоодугаар сарын 6-нд тоглоно.

 

Эх сурвалж: БЕРЛИН, 2024 оны долоодугаар сарын 5 /Bild/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?