Л.ХЭМИЛТОН ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА "ФОРМУЛА-1"-ИЙН ГАРААНД ТҮРҮҮЛНЭ

2024-07-08  

“Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 12 дахь гараа буюу Их Британийн Гран-Прид “Мерседес" багийн нисгэгч Льюис Хэмилтон түрүүллээ. 

Хоёрдугаар байрыг “Ред Булл” багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен эзэлсэн бол "Макларен" багийн нисгэгч Ландо Норрис гуравдугаар байрт оржээ. Л.Хэмилтон 2021 оноос хойш анх удаа дэлхийн аваргын Гран-прид түрүүллээ. Хамгийн сүүлд тэрбээр 2021 оны 12 дугаар сард Саудын Арабын Гран-прид нэгдүгээр байр эзэлж байсан юм.

Л.Хэмилтоны хувьд "Сильверстоун” зам дээр ес дэх удаагаа түрүүлснээр Их Британийн Гран-прид хамгийн олон түрүүлсэн амжилтыг тогтоожээ. Тэрбээр мөн ДАШТ-ий нэг Гран-при уралдаанд аваргалсан тоогоор Францын Гран-при уралдааны түрүүг найман удаа авч байсан Германы нисгэгч Михаэль Шумахерын амжилтыг эвдсэн байна. Л.Хэмилтон мөн Унгарын Гран-прид найман удаа түрүүлжээ.

Энэ оны 12 дахь гарааны дараах байдлаар М.Ферстаппен 255 оноогоор ДАШТ-д тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас Л.Норрис /171 оноо/, “Феррари” багийн нисгэгч Ш.Леклер /150/ нар удаалж байна. Харин багийн чансаагаар “Ред Булл” /373/ тэргүүлж байгаа бол “Феррари” /302/, “Макларен” /295/ багууд тус тус хоёр, гуравдугаарт бичигдэж байна.

“Формула-1” -ийн 13 дахь гараа долоодугаар сарын 19-21-ны өдрүүдэд Унгарт болно.

 
 
Эх сурвалж: ЛОНДОН, 2024 оны долоодугаар сарын 8 /TASS/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?