ХАР ДАРСАН ЗҮҮД БОЛЖЭЭ..

2024-07-31  
"Оройны тоглолтыг анзаарвал алдаад л ракетруугаа харах байх даа"
Дөнгөж холимог хосын аварга болоод байсан Wang chuqin -ын хувьд ракетаа ашиглах боломжгүй болж. Учир нь тэдний зургийг дарах гэж улайрсан сэтгүүлчдийн нэг нь ракетыг нь тоглох боломжгүй болгожээ. / Хугалсан бололтой./
Wang chuqin: "Үнэхээр хэлэх үг алга. Гэхдээ сэтгүүлч ямар албаар хугалъя гэж хугалсан биш дээ. Хувь тавилан гэдэг нь л энэ байхдаа одоо би хоёр дахь ракетаа ашиглаж л тоглохоос" гэж ярилцлага өгч. Зохион байгуулалтын алдаанаас болж тамирчид хохирно гэдэг маш хэцүү байдаг. Бид ч мөн ч олон удаа хохирсон доо...
Ширээний теннисний спортын хувьд ракет гэдэг бол ашиглах хамгийн чухал зэвсэг. Ракетаа өөрт тохирсон ракет, резиныг судалгааны үндсэн дээр сонгоно, Ямар ракет, карбонтой карбонгүй, дотор гадар? , контрол, хурд нь ямар байх уу, барилт ямар байх уу, Хүнд хөнгөн нь ямар байх уу, гэх мэт. Резин мөн адил, ямар бренд? хатуулаг, зузаан нь ямар байх уу? Контрол эргүүлэг нь ямар байх? Ракет резины зохицол ямар байх? Баруун зүүндээ ямар резин сонгох, мэдрэмж нь таарч байгаа үгүйг бэлтгэл, тэмцээнд орож мэдэх, нарийн бөмбөгөн дээр контрол нь хэр байна? Ямар цавуугаар наах уу? хэдэн удаа түрхэх үү? яаж хатаах уу? хэдэн цаг хүлээх үү? гээд битүү судалгаа, тамирчины өөрийн туршлагаар мэдрэмжээр сонгосон ракетыг нь ашиглах боломжгүй болгожээ.
Яахав тамирчид дор хаяж 5,6 ракеттай явдаг гэхдээ ихэвчлэн чухал ракетаараа тоглодог. Одоо хоёр дахь ракетдаа дасаж ашиглана гэдэг хүнд. Хамгийн хэцүү нь сэтгэл зүйд нь хүчтэй нөлөөлж байгаа.
Өнөөдөр ядаж байхад үдээс хойш Truls moregard /Sweden/-тай тоглоно. Дээрээс нь багийн тоглолт 6-нд эхэлнэ...
2008 оны Бээжин олимпод хагас финалд Ван личин урд резинээ ширээний өнцөгт ураад хоёр дахь ракетаараа тоглоод Баруун топс нь орохгүй байсаар байгаад Ма Линд хожигдсон байдаг...
Ракетнаас болоод асуудал үүссэн олон том жишээ бий. 
Эх сурвалж: Lkhagvasuren Enkhbat 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?