Германы ширээний теннисний эрэгтэй ба Шведын багийн эсрэг нэг ч хожил авч чадалгүйгээр энэ удаагийн олимпыг өндөрлөж байна. Герман улсын хувьд 2008 оноос хойш анх удаа олимпоос нэг ч медаль авч чадалгүй хоцров. Харин Шведын баг энэ бүрэлдэхүүнээрээ 2018-Дэлхийн хүрэл, 2023 оны Европ тивийн аварга болохдоо мөн л Германыг хожиж аваргалсан юм. Тэдний багт ганцаарчилсан төрөлд дэлхийн олимпын дэд аварга Truls Moregard, дан хосын дэлхийн аварга Kristian Karlsson тивийн аварга Anton Kallberg, Дасгалжуулагчаар дэлхийн цом, дэлхийн таван удаагийн аварга 7 удаагийн олимпиан /1988-2012/ Jorgen Persson-ны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Багаар анх удаа олимпын медаль горилж байгаа тэд хагас финалд Японы багтай таарсан ба өнөөдөр /2024.08.07/ УБ цагаар 20:00 цагт тоглоно. Японы багийг хожих бүрэн боломжтой гэж судлаачид дүгнэж байна.
Э.Логан
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа