MONGOLIA HOUSE”-ЫГ ӨДӨРТ 5000 ХҮН ЗОРИН ИРЖ БАЙНА

2024-08-07  

ПАРИС ХОТНОО НЭЭГДСЭН “MONGOLIA HOUSE”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА 11 ДЭХ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Парис 2024” олимпын наадмын үеэр улс орнуудын соёл уламжлал, урлагийн болоод үндэсний хоол зэргийг жуулчдад таниулан сурталчилах зорилготой  House төсөл хэрэгжиж байгаа билээ. Манай улс энэхүү арга хэмжээнд эрх авсан 15 улсын нэгээр анх удаа шалгарч “Mongolia house” нэрэн дор үндэсний урлаг, спорт, идээ ундаа, өв соёлоо таниулан сурталчилж, өдөр бүрийн 11:00 цагаас эхлэн үдшийн 22:00 цаг хүртэл 6-7 удаагийн нэгдсэн хөтөлбөрийг зохион байгуулж байна. La Villette цэцэрлэгт хүрээлэнд 7-р сарын сарын 27-нд нээлтээ хийсэн энэхүү үйл ажиллагаа өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжилж байна. “Mongolia house”-аар ажлын өдрүүдэд өдөртөө  3000-4000, амралтын өдрүүдэд 5000-6000 хүн зорин ирж, асруудаар зочлон үйлчлүүлсээр байна. Тэр дундаа гадны жуулчид дийлэнх хувийг нь эзэлж байгаа бөгөөд үндэсний бөх, сур, шагайн харваа, уран бийрийн бичлэг, Хөсөгтөн хамтлагийн дуунууд, уран нугаралт, үндэсний бүжгийн үзүүлбэрүүд, бий биелгээ, монгол хоолыг маш ихэд сонирхож буй. Мөн европын улсуудад сурч, ажиллаж амьдарч байгаа монголчууд “Mongolia house”-аар зочлон ирсээр байна. Тэд эх орондоо очиж наадам үзсэн мэт сэтгэгдэл төрж буйгаа илэрхийлж байлаа. Энэ үеэр европт суугаа монголчууддаа зориулан наймдугаар сарын 3,4-ны өдрүүдэд Seryoja&AM-C нар тоглолтоо хийлээ.

Эх орноо дэлхийд таниулах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилготой уг төслийг МҮОХ-ны санаачилгаар хэрэгжүүлж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, төрийн бус байгууллагууд болон бизнесийн түнш байгууллагууд дэмжин оролцож байна.

 

ЕВРОПТ СУУГАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭГДЭЛ

ГАДНЫ ЖУУЛЧДЫН СЭТГЭГДЭЛ

- Сайн байцгаана уу. Намайг Guillaume Roy гэдэг. Би Францын армийн офицер. Энд үнэхээр гайхалтай цагийг өнгөрөөлөө. Өмнө нь монгол цэргүүдтэй уулзах боломж гарч байсан нь өнөөдөр энд ирж, та бүхний соёл уламжлал, дуу хөгжмийг бишрэх боломжийг олгож байна. Надад урлагийн тоглолт, үндэсний хоол маш их таалагдлаа. Энд байгаадаа үнэхээр их баяртай байна.

Би Mongolia House-ийн бүх хэсгээр явж үзсэн. Сур харваа, эртний болон орчин үеийн үндэсний гэр, төрөл бүрийн хоол, уух зүйлсийг амталж үзээд сэтгэгдэл өндөр байна. 

 

- Сайн уу, намайг Marie Horackova гэдэг. Би Чех улсын байт харвааны тамирчин. Mongolia House-аар зочилсон сэтгэгдэл маш өндөр байна. Танай улсын соёл, уламжлал шингэсэн бүх зүйл надад их таалагдлаа. Түүнчлэн танай үндэсний хоолыг идэж үзсэн. Амттай байсан шүү. Сонирхолтой нь Чех болон Монголын төмсний маш төстэй юм билээ. Мөн би үндэсний сур харвааг туршиж үзсэн. Миний хичээллэдгээс тэс өөр байлаа. Эцэст нь монголын баг тамирчдадаа амжилт хүсье.

 

- Сайн уу, намайг Халид гэдэг. Би Мексик улсаас ирсэн. Монгол Улс үнэхээр гайхалтай юм аа. Сэтгэл их хөдлөхийн зэрэгцээ Монгол руу очихыг хүсэж байна. Mongolia House-ын хувьд хоол, дуу хөгжим, бүжиг гээд бүгдээрээ гоё байлаа. Би яг одоо Монгол руу аялахад ч бэлэн байна. Бид танай үндэсний уух зүйлс, хоолнуудыг бүгдийг нь туршиж үзсэн. Маш амттай юм билээ. Би дахиад ч энд ирэх болно.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?