“Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 15 дахь гараа буюу Нидерландын Гран-Прид Их Британийн нисгэгч Ландо Норрис түрүүлжээ.
“Макларен” багийн нисгэгч Л.Норрис уралдааны замыг нэг цаг, 30 минут, 45 секундэд туулснаар нэгдүгээр байр эзэлсэн байна. “Ред Булл” багийн Макс Ферстаппен түүнээс 22.896 секундээр хоцорч барианд орсон бол “Феррари”-гийн Чарльз Леклерк 25.439 секундийн зөрүүгээр гуравдугаар байр эзэллээ.
Дэлхийн гурван удаагийн аварга Макс Ферстаппен энэ улиралд долоон гараанд түрүүлснээр 295 оноотой нисгэгчдийн чансааг тэргүүлж байна. Түүний араас Л.Норрис (225), Шарль Леклер (192), Оскар Пиастри (179), Карлос Сайнс (172) нар бичигдэж байна. Энэ онд Л.Норрис, Льюис Хэмилтон нар хоёр гараанд түрүүлсэн бол Жорж Рассел, Карлос Сайнс, Оскар Пиастри, Шарль Леклер нар тус бүр нэг удаа түрүүлжээ.
Харин зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд “Ред Булл” баг (434 оноо) давамгайлж байгаа бол эхний тавд “Макларен" (404), “Феррари” (370), “Мерседес” (276), “Астон Мартин” (71) багууд орж байна.
“Формула-1”-ийн дараагийн гараа Италид наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно.
Эх сурвалж: АМСТЕРДАМ, 2024 оны наймдугаар сарын 26 /Anadolu/