НОРВЕГИЙН ТАМИРЧИН 28 ЖИЛИЙН ӨМНӨ ТОГТООСОН ДЭЭД АМЖИЛТЫГ ЭВДЛЭЭ

2024-08-26  

 Олимпын хошой аварга, Норвегийн тамирчин Якоб Ингебригтсен Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг “Даймонд лиг” хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн 3000 метрийн зайн уралдаанд дэлхийн дээд амжилтыг эвдлээ. Уралдаан Польшийн Силезид ням гарагт болжээ. 

Тэрбээр 3000 метрийн зайг 7 минут 17.55 секундэд туулж, түрүүлснээр Кенийн тамирчин Даниэль Комены 1996 онд тогтоосон 7 минут 20.67 секундийн амжилтыг эвдсэн байна.

Өдгөө 23 настай Ингебригтсен нь 2020, 2024 оны Олимпын наадмын хошой алтан медальтан, дэлхийн хоёр удаагийн аварга (2022, 2023) бөгөөд задгай цэнгэлдэх хүрээлэнд явагддаг Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд  зургаан удаа, Европын хөнгөн атлетикийн танхимын аварга шалгаруулах тэмцээнд таван удаа түрүүлжээ.

 

Эх сурвалж: СТОКХОЛМ, 2024 оны наймдугаар сарын 26 /Azertag/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?