Н.ЖОКОВИЧ АВАРГА ЦОЛОО ХАМГААЛЖ ЧАДСАНГҮЙ

2024-09-02  

Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж буй, Сербийн теннисчин Новак Жокович АНУ-ын нээлттэй тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтод Австралийн тамирчин Алексей Попыринд хожигдсоноор тус тэмцээний аварга цолоо хамгаалж чадсангүй. 

А.Попырин Сербийн теннисчнийг 6:4, 6:4, 2:6, 6:4 онооны харьцаатай хожжээ. Теннисчид Их дуулгын тэмцээнд гурав дахь удаагаа учраа таарсан нь энэ бөгөөд Н.Жокович Австралийн теннисчнийг Францын нээлттэй тэмцээн, Уимблдонд хожиж байв. Дараагийн тойрогт А.Попырин Америкийн теннисчин Фрэнсис Тиафотой тоглоно. 

Сербийн теннисчин 2017 оноос хойш анх удаа Их дуулгын тэмцээний дөрөвдүгээр тойрогт шалгарч чадсангүй. Тухайн үед тэрбээр Австралийн нээлттэй тэмцээнд Узбекистаны Денис Истоминд хожигдсон. АНУ-ын нээлттэй тэмцээнд Н.Жокович 2006 онд Австралийн теннисчин Ллейтон Хьюиттэд хожигдсоноосоо хойш анх удаа гуравдугаар тойргоос хасагдлаа. Сербийн теннисчин 2017 оноос хойш анх удаагаа Их дуулгын тэмцээнүүдэд түрүүлж чадалгүй улирлыг дуусгах гэж байна.

АНУ-ын нээлттэй тэмцээн бол энэ оны Их дуулгын дөрөв дэх бөгөөд сүүлчийн тэмцээн юм. Тэмцээн Нью-Йорк хот дахь Билли Жин Кингийн нэрэмжит Үндэсний теннисний төвд есдүгээр сарын 8-ныг дуусна. Энэ удаагийн шагналын сан 75 сая ам.доллар бөгөөд эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд тус бүр 3.6 сая ам.долларын шагнал хүртэнэ.

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2024 оны наймдугаар сарын 31 /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?