П.ОРХОН, Б.ШООВДОР ХОЁР 60 КГ-ЫН ЖИНД БАРИЛДАЖ БАЙНА

2016-06-18  

Өнөөдөр Польш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд эхэлж байна. Тэмцээний сонгомол барилдаан, эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд нийтдээ Азербайжан, Алжир, АНУ, Армян, Беларусь, БНСУ, БНХАУ, Болгар, Гвиней-Биссау, Голланд, Египет, Иран, Казахстан, Камерун, Киргиз, Колумб, Куба, Латви, Марокко, Молдав, Монгол, Норвег, Польш, ОХУ, Румын, Сенегал, Словак, Тунис, Турк, Узбек, Украин, Унгар, ХБНГУ, Швед, Эквадор, Япон зэрэг 36 орны бөхчүүд оролцож байгаагаас олимпийн наадмын эрхээ авсан олон бөхчүүд байгаа юм.

Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно.

60 кг-ын жинд 5 бөх нэрээ бичүүлсэн учир бөхчүүд хоорондоо тойргийн журмаар барилдана. Эхний тойрогт олон улсын хэмжээний мастер П.Орхон /“Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ баг/ Польшийн бөх Жовита Вржесейнтэй, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор /”Цастын барс” клуб, үндэсний шигшээ баг/ Польшийн бөх Катарзина Матковскитэй барилдана.

69 кг-ын жинд 8 бөх барилдаж байгаагаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо, “Алтай констракшн” компани, үндэсний шигшээ баг/ нэгдүгээр тойрогт украины бөх, дэлхийн аварга Алёна Махинятай таарч олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт египетийн бөх Мостафа Юсеф Енастай хүч үзнэ.

Маргааш 58 кг-ын жинд Японы алдарт бөх Каори Ичо, 63 кг-ын жинд АНУ-ын бөх, дэлхийн аварга Е.Пирожкова, Украины бөх, дэлхийн аварга Ю.Ткач, Азербайжаны бөх, дэлхийн аварга Юлия Раткевич нар барилдах юм байна.

 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?