П.ОРХОН “POLAND OPEN-2016” ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖЭЭ

2016-06-19  

Польш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open-2016” олон улсын тэмцээнд эхэлж өчигдөр эмэгтэй 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж дууслаа.

60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон нэгдүгээр тойрогт  польшийн бөх Жовита Вржесейнийг хөлд орох, ард нь тойрч гарах, дэвжээтэй шахаж эргүүлэх, сармай ороох зэрэг мэх хийж 10:0 харьцаагаар төвөггүй хожиж хоёрдугаар тойрогт польшийн бөх Кубату Наталияг барилдааны санаачилгыг авч цэвэр ялж дөрөвдүгээр тойрогт польшийн бөх Катарзина Мадровскаг 4:2 онооны харьцаагаар ялж яваад цэвэр ялагдаж тавдугаар тойрогт олон улсын хэмжээний мастер Б.Шоовдорыг 7:0 онооны харьцаагаар ялж түрүүлжээ. П.Орхон, Б.Шоовдор нарын барилдааны оноо 12:12 харьцаагаар тэнцсэн ч П.Орхон нийт 27 техникийн оноо авч 4 оноо алдаж Б.Шоовдор 26 техникийн оноо авч 7 оноо алдсан байна.

П.Орхон хийморьлог, өөртөө итгэлтэй барилдаж 2014 оны мөнгөн медалиа алт болгон хувиргажээ. Ер нь он гараад Бүх ард түмний спортын наадам, И.Ярыгиний нэрэмжит “Гран-При” тэмцээн, Италийн "Мемориал Маттео Пелликоне" тэмцээн гээд оролцсон тэмцээн бүртээ түрүүлж харин Казахстан улсын Астана хотод болсон Олимпийн сонгон шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан билээ.

Олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор хоёрдугаар тойрогт польшийн бөх Катарзина Мадровскаг цэвэр дарж гуравдугаар тойрогт польшийн бөх Кубату Наталияг хөлд нь орж ард нь гарч оноо түүсээр 10:0 ялж үдээс хойш дөрөвдүгээр тойрогт польшийн бөх Жовита Вржесейнийг 10:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж тавдугаар тойрогт олон улсын хэмжээний мастер П.Орхонтой барилдаж 0:7 онооны харьцаагаар ялагдаж мөнгөн медалийн болзол хангажээ.

69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт украиний бөх, дэлхийн аварга Алёна Махинятай хүнд барилдаан хийж хонгодож давхар хамах, зүүн хөлд нь ороход нь ард нь гарах мэх хийж 10:6 онооны харьцаагаар дийлж мөнгөн медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Эльмира Сыздыковаг баруун хөлд нь орж ард нь гарах хөлдө нь хэрээс мэх хийж оноогоо ахиулсан 11:4 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө шведийн бөх, дэлхийн аварга Женни Франссонтой өрсөлдөж цэвэр ялагджээ..

Олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг нэгдүгээр тойрогт египетийн бөх Мостафа Юсеф Енасыг бярдаж хонгодох, дэвжээнээс түрж гаргах зүүн хөлд суух мэх хийж 4:0 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө шведийн бөх, дэлхийн аварга Женни Франссонтой барилдахдаа ардаа алдсаар 0:8 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө польшийн бөх Агнежка Вьежчек Кордустай барилдаж 7:1 онооны харьцаагаар хожжээ.

Ийнхүү энэ өдөр дэвжээнд гарсан манай 4 бөх дөрвүүлээ медальд хүрчээ.

Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.

58 кг-ын жинд 10 бөх барилдаж байгаагаас Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт азербайжаны бөх, дэлхийн аварга Юлия Раткевичтэй, олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт азербайжаны бөх Алёна Колесниктой барилдахаар оноолт таарсан байна. 63 кг-ын жинд 11 барилдаж байгаагаас Гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт хятадын бөх Хиоган Вангтай барилдана.

Эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open-2016”

олон улсын тэмцээний эхний өдрийн дүн

48 кг  

1. Мария Стадник /Азербайжан, олимпийн хүрэл, ДАШТ-ний алт, Европийн спортын наадмын алтан медальт/

2. Кастилло Каролина /Колумб/

3. Ивона Матковска (Польш, ДАШТ-ний мөнгө, хүрэл, европийн спортын наадмын хүрэл, тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, 3 хүрэл медальт, армийн дэлхийн хошой аварга/ 

3. Анжелика Дитрич /Польш/

55 кг               

1. Татьяана Кит /Украин/

2. Роксана Засина /Польш Польш, европийн аварга, Европийн спортын наадмын мөнгөн медальт/

3. Катарзина Михалек /Польш/

3. Паула Козлова /Польш/

60 кг              

1. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ баг/

2. Баатаржавын Шоовдор /”Цастын барс” клуб үндэсний шигшээ баг/

3. Катарзина Мадровска /Польш/

3. Кубату Наталия /Польш/

69 кг              

1. Женни Франссон  /Швед, дэлхийн аварга/

2Очирбатын Насанбурмаа /Гавьяат тамирчин, Хүч” спорт хороо, “Алтай констракш” компани, үндэсний шигшээ баг ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/

3. Шархүүгийн Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/

3. Алиня Махиня /Украин, Дэлхий, европийн спортын наадам болон тивийн аварга/  МЧБХ. Д.Өлгийсайхан

 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?