ГИМНАСТИКЧИД ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-06-20  

БНСУ-ын Инчеон хотноо болсон Аэробик гимнастикийн өсвөр үе, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аваргын хошой хүрэл медалийн эзэд боллоо.

Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын “Aerobic step” төрөлд өрсөлдсөн манай тамирчид шигшээд 17.900 оноо авсан амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. Монголын гимнастикчид 17850 оноогоор шигшээд шалгарсан юм. Тус багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар багтжээ.

Дашрамд сонирхуулахад, энэ тэмцээний 12-14 насны ангиллын хосын төрөлд О.Энхтүшиг, Ж.Азжаргал 18.500 оноогоор V, холимог багийн төрөлд О.Энхтүшиг, Н. Баян-Эрдэнэ, Ж.Азжаргал, Э.Марал, Б.Ариунзул нар VIII байрт тус тус шалгарчээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?