Жүдо бөхийн спортоор дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг Гүржийн Риод оролцох жүдочид Монголын баг тамирчидтай хамтарсан бэлтгэлээ базааж эхлээд байна. Тэд энэ сарын 19-нд Монголд иржээ.
Багийн бүрэлдэхүүнд:
60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Амиран Папинашвили
66 кг-д Европын аварга Ваза Маргвелашвили
73 кг-д олимпийн аварга Лаша Шавдатуашвили
81 кг-д дэлхийн аварга Автандили Чрикешвили
90 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль Варлам Лепартелиани
-100 кг-д "Их дуулга" тэмцээний аварга Бека Гвинашвили
+100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Адам Окруашвили
А.ТҮВШИН