ЗҮРХ- "АТГАСАН ГАРЫН ДАЙНЫ ХЭМЖЭЭТЭЙ" БУЛЧИНЛАГ ЭРХТЭН

2016-06-21  

Зүрх-Хүний амьдралын гол эрхтэн. Тасралтгүй цохилдог. Үүрийн шөнийн цагаар зүрх булчингаа сулруулж, агшилтаа удаашруулан 2 цаг орчим дуг хийнэ. Зүрх элгээр шүүгдэж, хоол тэжээлээр баялаг цусыг, уушгиар дамжуулан хүчилтөрөгчөөр баяжуулан бүх биеэр тархаан эрүүл, саруул урт наслуулна. Зүрх өөрт байгаа мэдрэлийн 3 хөлт "Пучка Гейса" зангилаагаар дамжуулан сэтгэлийн хөөрөл баяр баясгаланг мэдэрч, булхалзан бүжиглэдэг. Энэ үед зүрхний булчин хэмнэлээ олон янз болгон өөрчилж, маш уян хатан чанараа гайхуулан тарвалзаж байна.Тэгээд ч халуун сэтгэлийн илэрхийлэл, уян яруу халил, хайр дурлалын ундарга, сүр сүлд болдог. Зүрхэнд цусыг тосон авдаг гурван хавтаст хавхлага бүхий баруун, зүүн тосгуур байдаг. Мөн уушги болон бүх биеэр цусыг тархаах 2 хавтастай хавхлага бүхий баруун, зүүн ховдол байдаг. Зүрхний чадварлаг байнгын үйл ажиллагаа өөртөө цахилгаан соронзон орныг бүрдүүлж, хүний бие махбодийн мөнхийн хөдөлгүүр болно. Бие махбодийн мөнхийн хөдөлгүүр, зүрх, судасны системийн үйл ажиллагааг хөтлөн явуулдаг.

Энэ ажиллагаанд тулгуурлан "ЭКГ"  буюу "Зүрхний Цахилгаан Соронзон Орны" ЗЦСО бичлэг хийдэг аппаратаар зүрхний эмгэгийг оношлоно. "ЭКГ" бичлэг зүрхний тосгуур, ховдол, хавхлагын гэмтэл согог, булчингийн өөрчлөлтийг тодорхой харуулдаг. Эмч болгон ЭКГ уншиж чаддаг ч залхууралгүй сайтар уншиж зөв онош гаргах учиртай. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж зүрхийг өнгөтөөр зурагтын дэлгэцнээ гаргадаг ч "ЭКГ"-г зүрхэнд яаралтай тусламж үзүүлэхэд хэрэглэдэг. Хүний гомдол, тунирхал, уй гашуу, өвчлөл, хорт зуршлын нөлөөгөөр өтгөрсөн цусыг биеэр тараах гэж зүрх цөхөрч унтлаа ажилладаг. Зүрх тархины зохицуулах төвтэй хавсран ажиллаж, хүнд айдас төрүүлэх, хар дарсан зүүд үүсгэх, зүрхний хатгалт, цээжийг хөшингөтөн өвтгөж аврал эрдэг. Зүрх өөрөө булчинлаг эрхтэн, мөртлөө цусан хангамж авдаг жижиг артерийн үзүүр хэсгүүд цусны өтгөрөлтөнд амархан бөглөрч, зүрхний булчингийн хэсэгхэн газар үхжил үүсгэдэг үүнийг "Инфаркт" буюу Зүрхний шигдээс гэнэ. Энэ шигдээсний улмаас зүрхний мэдрэлийн зангилаанаас гарах гурван хөлний нэг саажиж, зүрхний ажиллагаа доголдохыг "Аритм" буюу Зүрхний хэм алдагдал гэдэг.

Зүрхний төрөлхийн болон олдмол эмгэг гэдэг нь: Зүрхний тосгуур, ховдлын хана цоорхой байх, хоёр, гурван хавтаст хавхлагуудын дутуу хаагдах зүрхний эмгэгийг "Порок" хэлнэ.

Зүрхэнд биеийн тамирын дасгалууд, цэвэр агаар их тусалдаг.

Цусны эргэлтийг сайн байлгах ганц зүрхний үйл ажиллагаа биш бүхий л булчин, шөрмөсний агших, сунах ажиллагаа оролцоно. Зүрхний ажиллагаа цус шингэн байхад сайн байдаг. Цус өтгөрөхөд зүрх хурдан цохилж, гар хөл чичрэх, бадайрах, сэтгэл санаа тогтворгүй байна. 

Цусаа шингэлэхэд : 3 үрийн тан, Норов7, тан ууна. Хүчиллэг  жимснүүд. Аспирин цус сайн шингэлдэгч судасны хана нимгэрүүлэх, гэмтээх талтай.

Зүрхний хэм алдагдах үеийн шинж : Дотор бэлбэгнэх, зүрхний огшилт, гэнэт сулрах, үхлийн айдас төрүүлдэг. Судасны цохилт алдагдана. 

Зүрхний өвчлөлийн гол шалтгаан : Цусанд сахар ихсэх, таргалалт, мэдрэлийн ядаргаа, хорт зуршлууд, холбогч эдүүдийг гэмтээх бактер, вирусийн халдвар, хордлого. 30 аас дээш насны хүмүүс хагас жил тутамд зүрхний бичлэг хийлгэж байх хэрэгтэй. Уур уцаар, маргаан тэмцэл, сэтгэл санааны гутрал, архи уух, тамхи татах нь:  Зүрхийг цоо буудахын адил байдаг.

Урьдчилан сэргийлэх

Цээжээр хүчтэй өвдөж амьсгалын дутагдал гарах бүрт ЭКГ хийлгэж байх. Хоолойны болон эрхтэн системийн өвчлөлийг цаг тухай бүрт эмчлүүлж байх, хорт зуршлаас хол байх, хөдөлгөөнт дасгал хийж хоёрдогч зүрх болох үе мөчний бүх булчинг ажиллуулж байх хэрэгтэй.

 

 

 Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?