"БӨРТЭ ЧОНО-ТАВАН ЦАГАРИГ" ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ

2016-06-23  

Өнөөдөр Олон улсын олимпийн хорооны гишүүн 206 орон “Олимпийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд энэ өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд өнөөдөр МҮОХ-ны гадна талбайд олимпизмийн үйл хэрэгт нэгдэж буйн илэрхийлэл болгон “Бөртэ чоно-Таван цагираг” хөшөөг МҮОХ-ны өмнөх талбайд сүндэрлүүллээ. Тус хөшөөний нээлтэд Монголын Олимпизмийн үе үеийн нэртэй зүтгэлтнүүд, Олимпийн медальтнууд, тамирчид, дасгалжуулагч нар оролцсон юм. Монголчууд олимпийн хөдөлгөөнд нэгдсэнээс хойш анх удаа 44 жилийн дараа 2008 оны Бээжингийн зуны олимпийн наадмаас анхны олимпийн аварга тамирчдаа өлгийдөн авсан. “Рио-2016” олимпийн наадамд Монголын баг тамирчид түүхэндээ хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?