Олимпийн эрх олгох “Баку-2016” боксын олон улсын тэмцээн Азербайжан улсад үргэлжилж байна. Энэхүү тэмцээн боксчдын хувьд олимпийн эрх авах хамгийн сүүлчийн боломж юм. Тэмцээнд Монголын дөрвөн боксчин өрсөлдсөнөөс 52 кг-д хүч үзсэн Х.Энх-Амар, 56 кг-д өрсөлдсөн Э.Цэндбаатар нар өчигдөр тулалдаж өрсөлдөгчөө ялж, олимпийн эрхийн болзлыг хангалаа.
"Баку-2016"-д эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, туслах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар оролцож буй юм.
А.ТҮВШИН