Copa America тэмцээний финалд 2 дахь жилдээ дараалан Чилид ялагдал хүлээсэн Аргентины шигшээ багийн ахлагч дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарлалаа. Тоглолтын үндсэн болон нэмэлт цагт гоол ороогүй бөгөөд Месси багийнхаа торгуулийн эхний цохилтыг хийж алдсан, улмаар Аргентины шигшээ баг дахин нэг цохилт амжилтгүй болгосноор сүүлийн 3 жилд 3 финалд ялагдал хүлээлээ.
Лионель Месси тоглогчийн хувиар Дэлхийн аварга, Америкийн аваргийн тэмцээнээс бусад авч болох цомыг хүртээд байсан бөгөөд 2014 оны дэлхийн аваргийн финалд Германд, 2015, 2016 оны Америкийн цомын тэмцээний финалд Чилид хожигдсон нь багийн ахлагч, дэлхийн шилдэг хөлбөмбөгчиний хувьд түүн дээр хэвлэл мэдээлэл, багийн фанатуудаас, Аргентинчуудаас ирэх дарамт шигшээ багаасаа зодог тайлахад нөлөөлсөн биз ээ.
Өдгөө 29 настай тэрээр “Би энэ тэмцээнд түрүүлэхийн төлөө бүх чадлаараа л мэрийлээ. Гэхдээ түрүүлж чадсангүй. Одоо хангалттай. Пенальтиа амжилттай гүйцэтгэж чадаагүй нь миний буруу. Шигшээд хожигдох үнэхээр харамсалтай байна. Би шигшээ багтаа дахиж тоглохгүй” гэжээ.