Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн дөрөв дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон тус тэмцээн 7-р сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно.
Өнөөдрийн байдлаар тэмцээнд Азербайжан, Узбекстан, Чех, БНХАУ, Словани, ОХУ, Казахстан, АНУ, Япон зэрэг 13 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна. Харин манай улсаас олимпийн эрхээ авсан 60 кг Ц.Цогтбаатар, 66 кг Д.Төмөрхүлэг, 73 кг Г.Одбаяр нарын 13 жүдоч мэдүүлгээ өгчээ. Энэ удаагийн “Чингис хаан” Гранпри тэмцээн олимпийн өмнөхөн дэлхийн шилдэг жүдочдыг нэгэн дор цуглуулж байгаагаараа ихээхэн онцлог болох юм.
А.ТҮВШИН