Энэ оны долоодугаар сарын 9-10-ны өдөр Испани улсын Мадрид хотын “Pabellón Exterior del CSD C” спорт цогцолборт сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 3 төрлөөр явагдах ХҮII дахь удаагийн олон улсын уламжлалт “Гран-При” тэмцээнд манай эрэгтэй бөхчүүд оролцох болжээ.
Тэмцээний дараа 5 өдрийн олон улсын хамтарсан бэлтгэл болох юм байна.
Энэ тэмцээн нь олимпийн “Рио-2016” наадамд оролцох эрх авсан манай бөхчүүдийн хувьд олимпийн наадмын өмнөх сүүлийн сорилго тэмцээн болж байна.
Бөхчүүд
57 кг Эрдэнэбатын Бэхбаяр, Гавьяат тамирчин,
”Хангарьд” клуб, “Алтай констракш” компанийн бөх,
нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний
хүрэл медальт, азийн аварга
65 кг Ганзоригийн Мандахнаран, Гавьяат тамирчин, “Алдар” спорт
хороо, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Армийн дэлхийн
аварга, Азийн спортын наадмын болон тивийн аварга
74 кг Пүрэвжавын Өнөрбат, Гавьяат тамирчин,
”Дархан-Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгөн медальт
86 кг Оргодолын Үйтүмэн, олон улсын хэмжээний
“Алдар” спорт хороо, Армийн дэлхийн аварга
96 кг Доржхандын Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер,
“Сүлд” спорт хороо, Азийн аварга
Дасгалжуулагчид
Ц.Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин
Б.Баяраа, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч
Ц.Баярсайхан, ”Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч
Шүүгч
Баттулгын Алтангадас, “Аварга” ахлах сургуулийн багш, олон улсын шүүгч
Испанийн “Гран-При” тэмцээнд манай бөхчүүд сүүлийн удаа 2013 онд оролцож эмэгтэй 55 кг-ийн жинд С.Бямбацэрэн, 72 кг-ийн жинд О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байжээ.
Эх сурвалж : МЧБХ