А.МӨНХ-ЭРДЭНЭ, Б.НЭМЭХБАЯР НАР ХӨЛӨНБУЙРТ ТҮРҮҮЛЖЭЭ

2016-06-30  

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Амгаланбаатар хотод насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж манай 11 бөх барилдсанаас 9 бөх нь медалийн төлөө өрсөлдөж 1 хүрэл, хошой алт, 3 мөнгөн медаль хүртжээ. 57 кг-ын жинд “Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Алтансүхийн Мөнх-Эрдэнэ алт, ҮБТДС-ийн бөх Дамдингийн Балжинням мөнгө, 65 кг- ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, олон улсын хэмжээний мастер Батсайханы Нэмэхбаяр алт, мөн клубын бөх Энхтуяагийн Тэмүүлэн мөнгө, мөн клубын бөх Батсуурийн Наранболд хүрэл, 74 кг-ын жинд “Арслан” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж мөнгөн медаль авчээ. 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх Б.Түмэнцогт, 74 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, спортын мастер Б.Батсүх, мөн клубын бөх Б.Цогтгэрэл нар Ү байр эзэлсэн байна. Тэмцээнд багийн ахлагч, дасгалжуулагч, шүүгчээр “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн багш, олон улсын шүүгч Г.Амархүү, шүүгчээр олон улсын шүүгч М.Баярсайхан, Ц.Сэрээтэр нар оролцжээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?