“ЧИНГИС ХААН” ГРАН ПРИ 13:00 ЦАГААС ЭХЭЛНЭ

2016-07-01  

Олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” гран при жүдо бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ. Дэлхийн 187 оронд шууд дамжуулах энэ тэмцээнд 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ.

Өнөөдөр хэсгийн барилдаанууд 13:00 цагаас эхлэх бол медалийн төлөөх барилдаан 17:00 цагаас болно. Энэ өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар эхлэх бол маргааш эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн аваргууд тодорно. Сүүлийн өдөр эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын жингийн аваргууд тодорсноор тэмцээн өндөрлөх юм.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?