М.УРАНЦЭЦЭГ, Г.ОТГОНЦЭЦЭГ НАР ДАХИН ФИНАЛДЛАА

2016-07-01  

"Буянт-Ухаа" спортын ордонд болж жүдо бөхийн "Чингис хаан" гранпри тэмцээн 13:00 цагт эхэлж эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанаар явагдсан бол дөнгөж сая /17:00/ шигшээ барилдаанууд эхлээд байна.

Эмэгтэй 48 кг-ын жинд Монгол, Япон, БНХАУ, ОХУ, Киргизстан, Казахстан улсын нийт 9 жүдоч өрсөлдөж байгаагаас хагас шигшээд Монголын гурав, Казахстаны нэг тамирчин үлдээд байсан.

Тэгвэл М.Уранцэцэг М.Долгоржавыг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг Б.Хорлоог хожиж, аваргын төлөө барилдахаар үлдлээ.

Дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг, наймд бичигдэж буй Г.Отгонцэцэг нарын хувьд ийнхүү Улаанбаатарын татамид дахин таарлаа. Манай хоёр бөхийн хувьд энэ онд гурван удаа таарахад Г.Отгонцэцэг хожоод байгаа юм.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?