ОУХМ М.АНХЦЭЦЭГ ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-ЭЭС НЭГ АЛТ, ХОЁР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-07-02  

Гүрж улсад 2016 оны хүндийг өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ болж байна. Хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчин, “Рио-2016” олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсан

М.Анхцэцэг энэ удаагийн ДАШТ-ий 75 кг-д өрсөлдөж, огцом өргөлтөөр 115 кг өргөж мөнгөн медаль, түлхэлтээр 138 кг өргөж алтан медаль, нийлбэрээр 253 кг өргөж мөнгөн медаль хүртэв. Өнгөрсөн 4 дүгээр сард Укбекстаны Ташкентад болсон Ази тавийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр эмэгтэй 75 кг-ын жинд огцмоор 112 кг, түлхэлтээр 132 кг, нийлбэрээр 244 кг-ыг өргөн Ази тивийн аварга болсон юм.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?