ХАЙР СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ СЭТГЭЛИЙН ШАНАЛАЛ БАЙЖ БОЛОХГҮЙ

2016-07-06  

Томоогүй насны хайр сэтгэлийн илэрхийлэл хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын өвчлөл, сэтгэлийн шаналлаар төгсөж болохгүй. Сэтгэл хөөрлийн хүндлэлийг урвуулан ашиглагчид, бүлэг этгээдүүдийн болчимгүй үйлдэл хүний бүхий л амьдралд хор суулгах эрүүл мэндээр хохироох асуудал Монголд газар авсаар байна. 

Бэлэг эрхтний өвчин гэдгийг бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс ялгаж ойлгох хэрэгтэй. Өнгөний өвчин манай орны хувьд ичиж, зовохын туйл болоод байна. Бэлэг эрхтний замд илэрсэн өөрийн зовиурыг нууж, ичиж, байдгаас улайлт, мөөгөнцрийг эмчлүүлж чадахгүй архагшуулдаг.

Хүний бэлэг эрхтний хөндийд суурьшиж, зовиур, шаналгаа, үүсгээд байгаа вирус, микроб, мөөгөнцрүүд сэтгэлийн шаналгаа үүсгэнэ. Бэлэг эрхтний дотор хана салст бүрхэвчээр бүрхэгдэн, гялгар булчингийн агшилт суналт, дотоод шүүрлийн нөлөөгөөр хүчтэй урвалжид орж, мэдрэлийн эсүүд, вен, артерийн судасны дүүрэлтээс, физиологи үйл ажиллагаа нь явагдана. Бэлэг эрхтний үйл ажиллагаа, шээс ялгаруулахтай хавсарсан байдгаар онцлог. Тэгэхээр шээс гарах сүвээр хүний биед хуримтлагдаад байдаг хорт бодис, хүнд металлууд мөн адил ялгаран гарахдаа шээсний хүчлэг чанарыг ихэсгэж, бэлэг эрхтний шүүрлийн шүлтлэгийг саармагжуулснаас охидын бэлгийн уруул улайх загатнах, хөвгүүдийн шодой улайх хорсох, загатнах, зэрэг өөрчлөлт гардаг. Мөн антибиотик эмчилгээний уршиг, эмийн эмчилгээг хийлгэснээр мөөгөнцөртөх, болон харшлын гаралтай өөрчлөлт гардаг. Ор дэрний паразитууд бэлэг эрхтний ойролцоох үсэнд үүрлэх арьсанд орсноос шархлах, хатиг, батга маягийн хатуу зүйл гарах, өвдөлт маажилтаас механик халдвар цавь, бэлэг эрхтний арьс салстад улайлт үүсгэдэг. 

Бэлэг эрхтний өвчлөлд

Герпис буюу Хомхойн вирус ихээхэн нөлөөтэй. 1980 оны ДЭМБ-ын дүгнэлтээр хүн амын 90 хувь Герпис болон түүнтэй төстэй вирусийг тээгч болоод байна. Тэгэхээр вирусийн гаралтай бэлэг эрхтний халдвар бэлгийн замаас гадна, нүүр гарын алчуур, дотуур хувцас, ор дэрний даавуу, шүлсээр дамжих, агаар дуслын замаар вирусийн халдвар, цусаар дамжиж хамар, ам залгуур хоолойн үрэвсүүлэхийн адил, шээс бэлгийн замыг өвчлүүлээд байдаг. Хүүхдийн тархины даралт ихсэх, тархины эд эсүүдийг үрэвсүүлдэг хоруу чанартай. Эдгээр вирусийн нэгэн хэлбэр Цитомегаловирус. Энэ вирусээр жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авахад урагт их хүндрэл гаргадаг. Ураг амьгүй болох юмуу ургийн тархинд өөрчлөлт үүсгэж, согогтой хүүхэд төрүүлэх тохиолдол байдаг. Цитомегаловирус шүлсний булчирхайд суурьлаж ахуйн болон шүлс, агаар дуслын замаар, эмчилгээ хийлгэсэн багажаар, цус сэлбэлтээр, жирэмсэн эмэгтэйчүүдийг өвчлүүлэх нь их байдаг. Хэрэв та сэжигч байж, ахуйгаа цэвэр байлгахад энэ вирусийн халдвар авахгүй байх бүрэн боломжтой. Бэлэг эрхтэнд цус, шүлсээр дамжин өвчлүүлдэг.

Цагаан юм ихээр гарах. Сandidas albicans

Энэ өвчлөл антибиотик эмчилгээний үлдэц, ахуйн ариун цэвэр муу, дотуур хувцасны бохирдолт, даарч хөрөх, бөөрний өвчлөл, бэлэг эрхтний шүүрлийн РН хүчил, шүлтийн тэнцвэр алдагдах өөрчлөлтөөс бэлэг эрхтний салст бүрхэвч үрэвсэж цагаан юм ихээр ялгардаг.

Папилломовирус  

Энэ вирус нь бэлэг эрхтний салст бүрхэвч, арьсанд үү цэврүү үүсгэдэг.

 

Гарднеррела

Энэ өвчин үүсгэгч микробыг ХХ зууны дунд үеэс эмэгтэйчүүдийн умайн хүзүүний үрэвсэл үүсгэгч гэж илрүүлсэн боловч, эмэгтэйд бэлгийн замын өвчлөл, заг хүйтэн өвчин зэрэг бусад трихомонады, гонококки, уреаплазмы, хламиди микробоор үүсгэгдэн идэвхжиж умайн хүзүүний үрэвслийг үүсгэдэг.

Бэлгийн замын халдварт өвчин

Бэлгийн харилцаанд орох үед дээр өгүүлсэн үүсгэгчүүд, микоплазмоз, генитальный герпес, хламидиоз, уреаплазмоз, цитомегаловирус, трихомониаз, гонококк, токсоплазмоз, кандидоз, гарднереллез, хүний папилломы вирус гэх мэт. Механик үрэлтийн хүчээр идэвхжиж, үрэвсүүлдэг. Ингэснээр далд байсан халдвар илрэн гарч ирж, бэлэг эрхтэн ихээр загатнах, бэлэг эрхтнээс цагаан шүүрэл гарах нь ихэсдэг. Энэ үед ичихгүй эмчлүүлэх шаардлагатай. Эмчилгээ хийлгэхгүй удвал дотоод бэлэг эрхтэнд халдвар өгөхөөс гадна хүний дархлааг сулруулж, бусад эрхтэнд өвчлөл үүсгэдэг. Жижиг том үенүүд өвдөх, үе холбоосны үрэвсэл болдог. Бэлгийн замын халдварт өвчин ТэмбүүДархлал хомсдолын өвчиннүдний бүрхүүл гэмтэхмөгөөрсөн эдийн гэмтэларьсны шархлаа нөсөө, гэдэсний дотор хананд болон бэлэг эрхтэнд янз бүрийн ургацаг гардаг. Эдгээр нь тусгай заалтын дагуу эмчилгээний дэг журмын дагуу тусгай эмнэлзүйгээр эмчлэгдэнэ.

Урьдчилан сэргийлэх

Иймд бэлгийн замын өвчин үүсгээд байдаг вирусээс сэргийлэх нэн чухал арга бол ариун цэврийг чандлан сахих, ханиад томууг сайтар эмчлүүлж байх, хүчтэй химийн эм болон антибиотек дур мэдэн хэрэглэхгүй байх, өөрийн дархлааг сайжруулах хоол унд, ургамлын ханд монгол эмийг ууж байх, бэлгийн харилцаанд ёсон бусаар орохгүй байх, эрэгтэй болон эмэгтэй хүний бэлгэвчийг сайтар ашиглаж байхын чухалыг зөвлөх байна.

 

 

Хүний их эмч : Б.Бат-Оргил

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?