ПОРТУГАЛЫН ШИГШЭЭ БАГ АВАРГАЛЛАА

2016-07-11  

Европын аварга шалгаруулах 15 дахь тэмцээний 51 тоглолтын дараа аварга баг тодорлоо. Франц, Португалын шигшээ багуудын тоглолт Францын нийслэл Парис хотын Стадэ Франц цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар 04:00 ээ-с эхэлсэн. Нийт 120 минут тоглосны эцэст Португалын шигшээ баг ялалт байгуулж, аварга боллоо. 

Тоглолтын үндсэн цагт буюу 90 минутанд гоол оролгүй цаг сунгасан. Хоёр багийн тоглолт нэмэлт цагт шийдэгдэх болсон бөгөөд Португалын шигшээ багийн дасгалжуулагч өөрийн сүүлийн сэлгээний эрхээрээ тус тэмцээнд 1 ч минутыг талбай дээр өнгөрүүлж амжаагүй байсан Африк гаралтай довтлогч Эдерийг оруулж ирсэн. Эдер 25 орчим метрээс баруун хөлний хүчтэй цохилтоор гоол оруулснаар Португалын шигшээ багт анхных нь тив дэлхийн цомыг авчирлаа. Тэрээр тоглолтын 109 дэх минтуанд гоол хийж чадсан юм. Энэ тоглолтын таагүй үйл явдал нь Португалийн шигшээ багийн тоглогч Роналду хөлөндөө гэмтэл авч тоглолтыг орхисон явдал байлаа.  

Нутагтаа болсон 2004 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд аварга болж чадалгүй нулимстай хоцорч байсан тэд энэ удаад талбайн эздийг нулимстай хоцроож аварга боллоо.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?