Зуны халуун нарны элч, хэт ягаан туяа хүний бие махбодод аминдэмийн нийлэгжих урвалд оролцдогоор чухал ач холбогдолтой. Хүүхдийг элсэн дээр тоглуулж наранд шархад хүүхдийн арьсанд хуралдсан аминдэмүүд задарч, эрдсүүдийн солилцоо сайжирч, биоэнзимын урвалж явагдсанаар хүүхдэд дутагдалтай аминдэм Д-гээс эхлэн дархлааг сайжруулах урвалжууд явагдаж, архаг хууч өвчнийг арилгана. Олон улсын байгаль орчны судлаачдын дүгнэлтээс дэлхий дахинд хэт цөлжих, хуурайшилт, үйлдвэржилт, цөмийн хор нөлөөнөөс озоны давхарга нимгэрэх зэргээс нарны хэт ягаан туяаны хор хүний биед муугаар нөлөөлж байгааг тогтоох болсон.
Монголд гарч байгаа байгаль орчны нөлөөнөөс хүний биед учруулах өвчлөлөөс харшил, элэгний өвчлөл, хачиг болон амьтнаас халдварлах бактери, вирусийн халдварт өвчин ихсэх болжээ. Европ ази хүмүүсийн арьсны бүтэц элгэнд боловсрогдож байдаг ферментүүдийн нөлөөгөөр ялгаатай цагаан, шар, бор гэсэн арьсны өнгөний ялгааг харуулдаг. Монгол хүний цусанд альдодегидрогеназ фермент бага учир наранд удаан байхад нүүр харлах, шар хөөрч, нарших хордлого их байдаг.
Нарших шинж тэмдэг
Толгой лугшиж өвдөх, шар ногоон зүйлээр бөөлжих, гүйлгэх, хий огиулах, халуурах, арьс улайж загатнах шинжүүд илэрдэг. Тархины доргилт гэж андуурагдан оношлогдоно. Ийм шинж илэрсэн үед эмнэлгийн туслалцаа өвч хордлого тайлах, наранд цохиулсан үед хийгдэх эмчилгээг хийлгэхгүй бол нарны харшил илрэх болно. Түүнчлэн цөс, цусны өтгөрөл их явагдсанаас арьсны харшил үүсч нарны хэт ягаан туяанд мэдрэг болсноор арьсны өнгө өөрчлөгдөх, арьсны мелонин будагч бодисонд өөрчлөлт орсноор арьсанд цагаан толбо үүсэх цаашилбал элэгний үйл ажиллагаанд нөлөөлснөөр “Проферины” өвчлөл болох арьс нилэнхүйдээ цайрах ягаарах өнгө өөрчлөгдөх өвчлөл болно. Нарны харшилтай хүмүүс нарны туяанаас зайлсхийх, дархлаа сайжруулах вакцин эмчилгээг хийлгэж байх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэх
Дэн үдийн халуун наранд шарлага хийхгүй байх, элэг цөсний өвчтэй хүмүүс наршихаас сэргийлэх, халуун нартай үед хүүхдийг бага унтуулах, нарны харшлаас хамгаалсан тос биедээ түрхэж байх наранд түлэгдэхгүй, наранд цохиулахаас сэргийлж байх хэрэгтэй. Жимс ногоо идэж, цус цөсөө шингэлж байх, өөх тостой хоол согтууруулах ундаа уухгүй байх нь чухал байдаг.
Хүний их эмч Б.Бат-Оргил