МОНГОЛЫН 42 ТАМИРЧИН ОЛИМПИЙН ЭРХ АВЧЭЭ

2016-07-19  

"Рио-2016" зуны 31 дүгээр олимпийн наадамд Монгол Улсаас 42 тамирчин албан ёсоор хүч, хурд, ур чадвараа сорин өрсөлдөхөөр болов.

Зуны 31 дүгээр олимпийн наадамд оролцох баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа энэ сарын 20-ны лхагва гарагийн 11 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах юм. Өнгөрсөн долоо хоногт холын зай /марафон/-н гүйгч Ц.Бямбажав олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулснаар манай улс олимпийн наадамд түүхэндээ анх удаа 42 тамирчнаа үдэн мордуулахаар болсон байна.

Тодруулбал,

Чөлөөт бөхийн төрлөөр 10 /эрэгтэй 6, эмэгтэй 4/

жүдо бөхөөр 13 /Эрэгтэй 7, эмэгтэй 6/,

боксын спортоор 6 /эрэгтэй/,

байт харваа 1 /эрэгтэй/,

буудлага 3 /эмэгтэй/,

хөнгөн атлетик 5 /эрэгтэй 3, эмэгтэй 2,

таеквондо 1 /эрэгтэй/,

хүндийн өргөлт - 1 /эмэгтэй/,

усанд сэлэлт - 2 /эрэгтэй 1, эмэгтэй 1/ тамирчин оролцоно.

Эрхээ авсан тамирчдаа танилцуулбал,

Чөлөөт бөхийн төрлөөр Э.Бэхбаяр /57 кг/, Г.Мандахнаран /65 кг/, П.Өнөрбат /74 кг/, О.Үйтүмэн /86 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Ж.Чулуунбат  /125 кг/,

Эмэгтэй бөхчүүдээс Э.Сумъяа  /53 кг/, П.Орхон  /58 кг/, С.Батцэцэг /63 кг/, О.Насанбурмаа /69 кг/,

Жүдо бөхөөр эрэгтэйчээс Ц.Цогтбаатар /60 кг/, Д.Төмөрхүлэг /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, О.Ууганбаатар /81 кг/, Л.Отгонбаатар /90 кг/, Н.Түвшинбаяр /100 кг/, Б.Тэмүүлэн /+100 кг/,

Эмэгтэй жүдочдоос М.Уранцэцэг /48 кг/, А.Цолмон /52 кг/, Д.Сумъяа /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/ нар хүч үзнэ.

Боксчдоос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Х.Энх-Амар /52 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/,

Буудлага спортоор О.Гүндэгмаа ,Ц.Мөнхзул /хоёул гар буу/, Г.Нандинзаяа /урт буу/,

Хөнгөн атлетик /марафон/ Б.Сэр-Од, Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав

Байт харваа ОУХМ Ж.Гантөгс, таеквондо П.Тэмүүжин /58 кг/,

Хүндийн өргөлт, М.Анхцэцэг /75 кг/, усанд сэлэлт  Б.Есүй /эмэгтэй/, Б.Дөлгөөн /эр/ нар оролцох юм.

Энэхүү олимпийн наадмын Рио де Жанейро хотноо паралимпийн наадам үргэлжлэх бөгөөд манай улсаас 8 тамирчин хүчээ сорихоор эрхээ авсан билээ. Ийнхүү Монголын 50 тамирчин Риог зорьж байгаа гэдгээрээ Монгол улсын хувьд олимпийн түүхэндээ дээд амжилтыг тогтоож байгаа юм.

 

Эх сурвалж : Unuudur.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?