ОЛИМПООС 5 АЛТАН МЕДАЛЬ АВАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

2016-07-19  

Рио-2016 олимпоор Монголчууд олимпийн дээд рекордоо тогтоохыг хүсэж байна. Бээжингийн олимпийн дээд амжилтыг эвдэж, амжилтаа ахиулна гэсэн зорилт тавьснаа Монголын биеийн тамир спортын хорооны дарга А.Бахытжан, Үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ото нар тамирчидтайгаа хуваалцсан байна.

Саяхан л, найман жилийн өмнө олимпийн аваргатай болох юмсан гэж мөрөөдөж байсан Монголчуудад аварга болно гэдэг сонин зүйл биш болжээ, нэгэнтээ. Энэ удаа Монголчууд анх удаа 50 тамирчин оролцох боллоо. Энэ тавиас 5 нь гэхэд л олимпийн аварга болох бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд итгэл дүүрэн хэлж байна. Чөлөөт бөх, жудо, бокс бол дээд амжилт үзүүлэх, энэ таван алтыг авчрах гол төрлүүд юм. Сумьяа, Батцэцэг гээд олон бүсгүйчүүдтэй энэ итгэл найдвараа Монголчууд холбож байгаа. Дээр нь буудлага, байт харваа бол медалийн тавцанд гарах төрөл.

Монголчууддаа амжилт хүсье. Зорилгоо биелүүлээд ирэхийг аваргууддаа ерөөе.

 

 

Спортын тоймч Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Амжилт 2016-07-19
Зочин:Манай охидууд гайхалтай. 5 эмэгтэй 5 алттай ирэхийг үгүйсгэхгүй. 2016-07-19
Зочин:Найд**** бий. Горьдлого ч байна. Бас буухий гүйлтийн төрөлд ч сайг үзэж болох. 2016-07-19
Зочин:Амжилт 2016-07-19
Зочин:Эрчүүд боксоор л Юм авчрах болов уу да. Хүүхнүүддээ л илүү итгэж байна. 2016-07-19
Зочин:Бахытжаан, өөрийнхээ удирд**** дорхи Оюутны Жаргалсайхан тэргүүтэй нөхдөө сайн шахаарай. Спортынхоо төвийнхнөө өөр****дөө биш тамирчиддаа үйлчил гэж сайн үүрэгдээрэй. Явж ирчихээд өөрсдөө медаль авчирсан юм шиг сонин аашилдаг шүү. 2016-07-19
Зочин:Бахытжаан, өөрийнхээ удирд**** дорхи Оюутны Жаргалсайхан тэргүүтэй нөхдөө сайн шахаарай. Спортынхоо төвийнхнөө өөр****дөө биш тамирчиддаа үйлчил гэж сайн үүрэгдээрэй. Явж ирчихээд өөрсдөө медаль авчирсан юм шиг сонин аашилдаг шүү. 2016-07-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?