ХАРҮМАФҮЖИ ИХ АВАРГА 8 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ АВЛАА

2016-07-25  

Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё буюу долдугаар сарын тэмцээнд 70 дэх Их аварга Харумафүжи Д.Бямбадорж түрүүлж Японы эзэн хааны цомыг 8 дахь удаагаа хүртлээ.

Тэрбээр тус башёгийн сүүлийн өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг давснаар 13 даваа, 2 унаатай тэргүүн бөхөөр тодров. Башёгийн сүүлийн өдрийг хүртэл тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдээд байсан озэки Кисэносато 12 даваа, 3 унаатай болсон бөгөөд сүүлийн өдөр Гойдог давсан ч Харүмафүжи, Хакүхо нарын барилдааныг хүлээсэн. Хэрвээ Харүмафүжи унасан тохиолдолд нэмэлт барилдаанд түүнтэй барилдах байв. Нагоя башёг эхлэхээс өмнө озэки Кисэносатод энэхүү башёд 13 болон 14-өөс дээш даваа аван түрүүлбэл Ёкозүна цол олгоно хэмээн Сүмогийн холбоо амласан юм. Харин гурван унаатай болсон түүнд Харумафүжи түрүүлэх боломж олгосонгүй.

Хакүхо аваргын хувьд 12 дахь өдрөөс эхлэн тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжиж гол өрсөлдөөн Их аварга Харүмафүжи, озэки Кисэносато нарын дунд өрнөсөн юм.

Макүүчи зиндаанд хүч үзсэн манай бөхчүүдийн давааг сонирхуулбал, Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 13-2, Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-5, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-7, Маэгашира-7-гоос боссон Ичиножёо А.Ичинноров 9-6, Маэгашира-10 Таканоива А.Баасандорж 10-5, Маэгашира-12 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6, Маэгашира-16 Араваши Э.Дөлгөөн 9-6 гэсэн даваа унаатай өндөрлөв.

 

Эх сурвалж : Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?