ЯПОН ЁКОЗУНАТАЙ БОЛОХ ЭСЭХ НЬ КИСЕНОСАТОГООС ХАМААРНА

2016-07-26  

Кисеносато. Түүнийг аварга болно гэж япончууд хүлээсээр. Саяын башёд түрүүлсэн бол шууд л аварга болж, сумогийн ертөнцийг доргиох байлаа. Тэр сайн барилдсан. Их аварга Хакухог хаяж, өөртөө боломж үлдээсэн ч, Харумофужи түүний горьдлогыг тасаллаа. Яагаад гэвэл, наадмын сарын барилдаанд Харумофужи хүчтэй байдаг.

Өнгөрсөн жил ч Харумофүжи долдугаар сард бас л түрүүлсэн. Түүний найман удаа түрүүлсний 3 долдугаар сард гэдэг нь сонирхол татдаг. Кисеносатогийн хувьд, түүний дэмжигчдийн хувьд бас л дараагийн башёг хүлээх болов. Энэ удаа сайн барилдсан түүнд дараагийн башёд түрүүлэх, эсвэл 12 болон түүнээс дээш давбал аварга цол олгох болзлын тухай яригдаж эхэлсэн байна.

Ирэх башёгоос Япончуудын Япон Ёкозунатай болох мөрөөдөл биелэхэд нэг алхам ойртлоо. Монголчууд бол өөр. Барилдахаа больж, бөхийн карьераа зогсоосон бөхдөө ч цол өгч чаддаг ард түмэн. Барилдаанаар биш, лоббигоор даян аварга болсон бөхчүүд ч бий.

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?