ЯГ 20 ЖИЛИЙН ӨМНӨ ОЛИМПИЙН НЭГЭН ГАЙХАЛТАЙ ТҮҮХИЙГ КЕРРИ БИЧЛЭЭ

2016-07-27  

Багийн аварга шалгаруулах тэмцээн багийн гишүүн бүрийн амжилтаас хамаардаг. Тэр жилийн Атлантын Олимпод Америкийн эмэгтэй баг сайн бэлдэж орсон. Багийн тамирчид бүгдээрээ жигд учир өндөр амжилт үзүүлнэ гэдэгт бүгд найдаж байсан. Гэтэл эхнээсээ сайн явж байсан АНУ-ын эмэгтэй багийн гол тамирчны нэг Керри Струг зүүн хөлийнхээ шагайд гэмтэл авсан нь асуудал үүсгэсэн байдаг. Орлон тоглуулагч оруулах эрхгүй сүүлийн үзүүлбэр үлдсэн. Баг нь алт авахад өндөр оноо, алдвал алдрын тавцангаас мултрах гээд байдаг. Энэ үед Керри зориг гаргаж, багийхаа тамирчдын итгэл найдварын төлөө эцсийнхээ оролдлогыг хийсэн нь энэ.

Америкийн эмэгтэй баг анх удаа Олимпоос алтан медаль авсан түүхийг Керри бичилцлээ. Тэр хоёр дахь үсрэлтээс буухдаа хөлийнх яс шажигнаад явчихыг сонссон гэдэг. Гэсэн ч тэр өвчин, зовлон бүхнийг тэрхэн зуур мартсан байна. Ийм нэгэн амжилтыг Монголын жудоч, Олимпийн аварга Н.Түвшинбаяр бас Лондонд үзүүлж байсан тал бий. 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?