ОУХМ Б.ТЭГШБАЯР ӨНӨӨДӨР ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2016-08-04  

Швейцар улсад саяхан болсон дугуйн дэлхийн залуучуудын АШТ-д оролцож тойрог замын бөөн гараат төрөлд түрүүлж залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн ОУХМ Б.Тэгшбаяр өнөөдөр эх орондоо ирлээ.

Түүнийг Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, “Алдар” спорт хорооны дугуйн багийн дасгалжуулагч Т.Төгөлдөр болон ар гэрийнхэн, найз нөхөд, дугуйн спортын хамт олон нь хүдэтгэн угтан авлаа. ОУХМ Б.Тэгшбаяр нь дугуйчдаас дэлхийн аварга гэдэг цолыг анх удаа хүртсэн амжилтаараа Монголын дугуйн спортын түүхэнд алтан хуудас нээж байна.

Тэрбээр “Алдар” спорт хорооны дугуйчдад дотроо энэ онд амжилтаараа гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа нь монголын дугуйчдын нөөц боломж ямар их байгааг нотоллоо.

 

 

Эх сурвалж : Montsame.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?